Г.Дөлгөөн: Би ББСБ эзэмшдэггүй ,төв банкны тухай хуулийг ягштал баримталж ажиллана

О.Шүрэнцэцэг
2020/05/07

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ганбямбын Дөлгөөнийг томиллоо.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг өөр ажилд шилжсэн тул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Түүний оронд Г.Дөлгөөнийг томилох саналыг Монголбанкнаас өргөн мэдүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

30 настай Г.Дөлгөөнийг дэмжиж байна. Очоод зоримог арга хэмжээг авахгүй бол банк, санхүүгийн салбар чинь дампуурч дууслаа. Мөлжлөгийн систем болж хувирлаа. Энэ мөлжлөгийн системийг таслан зогсооход Г.Дөлгөөн дүүд бодож, төлөвлөсөн зүйл байна уу.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн  

Саарал жагсаалтаас гарах чиглэлд Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. FATF-д ойрын хугацаанд тайлангаа тавих шаардлагатай. Сүүлийн мэдээллээс харахад тавдугаар сарын 11-нд хурал нь болно гэж ойлгож байгаа. Нийтдээ зургаан асуудлаас гурвыг нь бүрэн шийдсэн, үлдсэн гуравт тайлбараа тавих байх. Европын холбооны хар жагсаалтын тухайд хэвлэлээс мэдээллийг харсан. Албаны эх сурвалжаас харахад албажиж шийдвэр гараагүй гэдгийг хэлсэн. Саарал жагсаалтаас гарах ажилд хууль тогтоомжийн дагуу бүхнээ дайчилж ажиллана. Зээлийн хүү өндөр байгаа асуудалд олон ойлголт явдаг. Монгол Улсын банкны системд зээлийн жигнэсэн дундаж хэмжээ 16-17 хувьтай. Банкуудад зээлийн хүү өндөр гэсэн мэдээлэл мөн их гардаг. Гэхдээ энэ нь инфляц, мөнгөний эрэлт, нийлүүлэлттэй шууд холбоотой. Банк бол санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг газар. Нөгөө талдаа хадгаламжийг татахын тулд харилцагчдаа хүү амалдаг. Зээлийн хүүг бууруулах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалт хийж буулгах боломжтой гэж ойлгож байгаа. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: 

Аливаа ажилд өмнө нь амжилт гаргаж байж дээшээгээ дэвшдэг. Алтжин групптэй холбоотой том маргааныг хэрхэн шийдвэрлэсэн бэ. Төрийн банкыг удирдах явцдаа ямар ашигтай ажиллуулав, ямар үр дүнг гаргав. Зээлийн хүүг буурахгүй байгаа шалтгааныг нийгмийн сүлжээнд банкуудаас болж буурахгүй байна гэж ярьдаг. Ямар цогц бодлогуудыг явуулж байж зээлийн хүү буурахгүй юм бэ, тодорхой хариулт өгөөрэй.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн  

Төрийн банктай холбоотой шүүхийн шатанд яваа хэд хэдэн асуудал бий. Банкны дотоод мэдээлэл Төв банкны тухай хуулиар нууц. Гэхдээ олон нийтэд ил болсон хүрээнд тайлбар өгвөл, Алтжин компанийн асуудал 2013 онд Дээд шүүхийн шийдвэрээр тухайн үеийн Хадгаламж банк төлөх чадамжгүй бол Жаст групп төлнө гэсэн шийдвэр гарсан. 2013 онд Хадгаламж банк татан буугдаж Төрийн банктай нэгдсэн. Өнөөдрийн байдлаар Алтжин компанийн асуудал хуулийн байгууллагад шилжиж, ажлын хэсэг гарсан. Прокурорын дүгнэлт гарч шүүхийн шатанд очих болсон.

Миний бие 2018 оны нэгдүгээр сард Төрийн банкны гүйцэтгэх ажлаа хүлээн авсан. Баланс хүлээн авах үед хасах 20 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байсан. Төрийн банк түүхэндээ ашигтай ажиллаж чадсан. Чанаргүй зээлийг бууруулах, бизнесийн ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж 21 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Мөн Монголбанкнаас тавьдаг зохистой харьцааны бүх журмыг бүрэн хангасан. Гадаадын аудитын байгууллагад өнгөрсөн оны тайлангаа явуулсан. Банк балансаа нэлээд тэлж чадсан. 2.3 их наядын актив 3.2 их наяд буюу 1 их наядаар нэмэгдсэн. Олон улсын зарим нэр хүндтэй шагналуудыг авсан. Зээлийн хүүг бууруулах тал дээр эдийн засагч хүний хувьд хэлэхэд, банк санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Эх үүсвэрийн зардлыг бууруулах тал дээр эрчимтэй ажиллах ёстой. Саарал жагсаалтаас гарч гадаадаас бага зардалтай эх үүсвэрийг татснаар банкуудын системийн урсгал нээгдэнэ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: 

Залуус боломж өгч байна гэж харж байгаа. Нөгөө талдаа болгоомжлох тал байна. Банкны салбарт хууль эрх зүйн орчин дутмаг байна гэж би дүгнэх болсон. Залуучууд хоорондоо баг болж ажиллах нь чухал шүү. Монголбанканд өндөр алба хашиж байгаа хүмүүс ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэдэг нь нийтэд ил болсон, АТГ-аас ч үүнийг анхааруулсан. Ашиг сонирхлын зөрчлөөс яаж ангид ажиллах вэ, энэ талаар тодорхой мэдээллээ өгөөч.

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн  

Би ажлын гараагаа Төв банкнаас эхлүүлсэн. Хөгжлийн банк, Төрийн банкинд олон жил ажилласан учраас хувийн байгууллагатай холбоотой зүйл байхгүй. Би ББСБ эзэмшдэггүй, холбоогүй. Төв банкны тухай хуулийг ягштал баримталж ажиллана. Гол төвлөрч ажиллах зүйл маань хуулийн зохицуулалт дээр санал дүгнэлтээ оруулж ирнэ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 50 минутын өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 3 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 5 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 5 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 7 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 23 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22