Г.Баярцэцэг: Цагдаа нарын гарт амиа алдсан аавын маань үхлийн шалтгааныг цус харвалт гэж дүгнэсэн

О.Шүрэнцэцэг
2020/05/07

Өнгөсөн есдүгээр сарын 23-ны шөнө Төв аймгийн Угтаалцайдам суманд цагдаагийн албан хаагч н.УУганбаатар, н.Өлзийжаргал, Угтаалцайдам сумын иргэн П.Галбадрах нарын хооронд маргаан үүсч, иргэн амиа алдсан хэрэг гарсныг бид газар дээрээс нь сурвалжлан хүргэсэн билээ.

Талийгаач П.Галбадрах "Ёл тариа" ХХК-ийн захирал бөгөөд тэр өдөр ажилчдынхаа хүнсийг бэлдэхээр хөдөө явж, үхэр авчран гаргаад, мах бэлтгэх хүмүүс олохоор сумын гудамж руу гарснаар цагдаагийн алба хаагч нартай таарч, энэ харамсалтай хэрэг гарсан байдаг.

Тодруулбал, П.Галбадрахыг Угтаалцайдам сумаас цагдаагийн автомашиндаа суулган Атарын сангийн аж ахуй /Баянхангай сум/ руу согтуурлын зэргийг нь тогтоолгохоор авч явах замдаа маргалдан асуудал үүссэн байдаг.

Тэдэнтэй хамт хулгайн хэрэгт сэжиглэгдсэн 14 настай хүү явсан бөгөөд тэрбээр "Цагдаа нар талийгаачийг зодсон. Баашилж байна гээд ус цацаад байсан" гэх мэдээллийг өгсөн байдаг.

Энэ талаар бид 09.24-ний өдөр Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Тухайн өдөр Төв аймгийн Цагдаагийн газрын Заамар сумын ахлах мөрдөгч, цагдаатайгаа ажил үүргээ гүйцэтгээд явж байсан. Хулгайн гэмт хэрэгт сэрдэгдсэн 14 настай хүүгээс тайлбар мэдүүлэг аваад явж байх үед гар, хөл нь цус болсон согтуу хүн орилж байгаатай таарч. Тиймээс цагдаагийн хоёр албан хаагч хэв журам сахиулахыг оролдсон байдаг. Талийгаач согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Гар, хөл цус болсон шалтгаан нь ажилтнуудынхаа хоолыг бэлдэх зорилгоор үхэр гаргасан гэсэн. Цустай гараа угаалгүй явж байсан юм билээ. Цагдаагийн алба хаагч нар тухайн хүний согтуурлын зэргийг шалгахаар цагдаагийн хэлтэс рүү авч явсан байдаг. Энэ үед хохирогчийн биеийн байдал муудсан байна. Ингээд эмнэлэг рүү хүргэж өгсөн байдаг. Цагдаа нар талийгаачийг эмнэлэгт хүргэж өгөх үед дөрвөн залуу ирж, тэдний биед халдсан байна. Ахлах офицерын толгой хавдсан, машин барьж явсан цагдаагийн тархи хагарсан мэдээлэл бий" гэдэг тайлбарыг өгсөн юм.

Хэрэг гарснаас хойш гурван сарын хугацаа болох гэж байгаа ч шийдэгдсэн асуудал байхгүй, хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагч нар сул чөлөөтэй явж байгаад талийгаачийн ар гэрийнхэн гомдолтой байна. Түүнчлэн талийгаачийн цогцост хийсэн ШШҮХ-ийн дүгнэлтээр "Талийгаач нь зүрхний архаг цус хомсрох, харвалт"-ын улмаас амиа алдсан гэсэн дүгнэлт гаргасныг талийгаачийн ар гэрийнхэн хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай редакцид талийгаачийн охин Г.Баярцэцэг дахин хандаж, мэдээлэл өгөхийг хүссэний дагуу энэ ярилцлагыг хүргэж байна.


ТӨРИЙН ЦАГДАА НАР ЭНГИЙН ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ ХОХИРООСОН ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДЭЖ БАЙНА

Өчигдөр буюу 2019 оны 9-р сарын 23-нд 18 цагийн орчимд Төв аймгийн Угтаалцайдам суманд тус аймгийн цагдаагийн хоёр албан хаагч энгийн иргэний амь насанд халдсан тухай мэдээлэл ирлээ. Хэргийн газраас мэдээллэхэд "Ёл тариа ХХК"-ийн захирал Г-г Угтаалцайдам сумаас цагдаагийн автомашиндаа суулган ойролцоо байдаг Атар сумруу согтуурлын зэргийг нь тогтоолгохоор авч явжээ. Гэтэл цагдаа нар болоод иргэн Г нар замдаа маргаж "Г" нь амиа алдсан байна. Тэдэнтэй хамт явсан 15 настай хүүхэд цагдаа нар талийгаачийг зодоод байсан, баашилж байна гээд ус цацаад байсан тухай мэдээллээ. Талийгаачийн нас барахынхаа өмнө "ах нь үхлээ шдээ, дотор эвгүйрхээд байна" гэж хэлсээр байтал яасан аргатай юм бэ гээд цагдаа нар талийгаачийн гарыг нь өчөөд, боогоод байсан гэж хэргийн газар дээр хамт байсан гэрч мэдүүлжээ.

Хэргийг Цагдаагийн ерөнхий газар шалгаж байгаа бөгөөд талийгаачийн цогцост шинжилгээ хийж байна. Талийгаачийн ар гэрийнхэн нь цагдаагийн албан хаагчид түүний амь насанд халдлаа гэж мэдэгдэж байгаа юм. Талийгаач нь 60 гаруй насны бөгөөд түүний эд зүйлс нь цагдаагийн албан хаагчдын сууж явсан автомашинаас гарчээ.


Б.БААТАРХҮҮ: ТАЛИЙГААЧИЙН ЗАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ ГАРЧ БАЙЖ ҮХЛИЙН ШАЛТГААН ТОДОРХОЙ БОЛНО

Өчигдөр буюу 2019 оны 9-р сарын 23-нд 18 цагийн орчимд Төв аймгийн Угтаалцайдам суманд тус аймгийн цагдаагийн хоёр албан хаагч энгийн иргэний амь насанд халдсан тухай мэдээлэл ирлээ. Хэргийн газраас мэдээллэхэд "Ёл тариа ХХК"-ийн захирал Г-г Угтаалцайдам сумаас цагдаагийн автомашиндаа суулган ойролцоо байдаг Атар сумруу согтуурлын зэргийг нь тогтоолгохоор авч явжээ. Гэтэл цагдаа нар болоод иргэн Г нар замдаа маргаж "Г" нь амиа алдсан байна. Тэдэнтэй хамт явсан 15 настай хүүхэд цагдаа нар талийгаачийг зодоод байсан, баашилж байна гээд ус цацаад байсан тухай мэдээллээ. Талийгаачийн нас барахынхаа өмнө "ах нь үхлээ шдээ, дотор эвгүйрхээд байна" гэж хэлсээр байтал яасан аргатай юм бэ гээд цагдаа нар талийгаачийн гарыг нь өчөөд, боогоод байсан гэж хэргийн газар дээр хамт байсан гэрч мэдүүлжээ.Хэргийг Цагдаагийн ерөнхий газар шалгаж байгаа бөгөөд талийгаачийн цогцост шинжилгээ хийж байна. Талийгаачийн ар гэрийнхэн нь цагдаагийн албан хаагчид түүний амь насанд халдлаа гэж мэдэгдэж байгаа юм.Тэгвэл энэ асуудлаар ЦЕГ-аас тодрууллаа. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ази, Номхон далайн бүсийн аялал жуулчлалын зах зээл 3.3 их наяд ам.долларт хүрчээ 9 цагийн өмнө
Барилгачдын их хуралд салбарын шинэ 100 стратеги танилцуулж, бүтээн байгуулалтын шинэ эринд уриалав 12 цагийн өмнө
Ой, хээрийн түймэр өнгөрсөн оноос 31 хувиар нэмэгджээ 14 цагийн өмнө
МАН-ын бүлгийн хуралдааныг хаалттай горимд шилжүүлжээ 14 цагийн өмнө
С.Одонтуяа: Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурахгүй 15 цагийн өмнө
О.Алтангэрэл: Ерөнхий сайдын асуудал шалгагдаад нотлогдвол хариуцлага тооцох боломжтой 15 цагийн өмнө
С.Ганбаатар: Нийтийн албан тушаалд ажиллаж буй хүний хүүхдүүд улсын сургууль, цэцэрлэгт явах ёстой 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Хүний гэр бүл, үр хүүхдээр улстөр хийх хамгийн адгийн үйлдэл шүү 17 цагийн өмнө
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 17 цагийн өмнө
Халдварт саа өвчний эсрэг вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой 17 цагийн өмнө
Уулчин Б.Батхишиг, А.Баттогтох нар Эверестийн оргилд амжилттай авирлаа 18 цагийн өмнө
“Эрүүл мэнд - Хүртээмж - Чанар” хандивын аянг хэрэгжүүлж эхэллээ 18 цагийн өмнө
Голомт банк UNIVERSE шинэ картуудаа танилцууллаа 19 цагийн өмнө
Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа 19 цагийн өмнө
Тэргүүн шадар сайд, Лу.Гантөмөрт шаардлага хүргүүлнэ 19 цагийн өмнө
Улаанбаатарт 17 хэм дулаан, бороо оройхгүй 20 цагийн өмнө
Ховд аймагт барилгын өргөгч тасарч дөрвөн хүн амиа алджээ Өчигдөр
У.Хүрэлсүх: Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй! Өчигдөр
37 дахь удаагийн “Номын баяр”-ын шилдгүүд тодорлоо    Өчигдөр
Дорноговь аймгийн 12 сум хүнсний эрхийн бичгээс татгалзжээ Өчигдөр