Гадаад тагнуулын газрын даргаар ажиллаж байсан Ш. Амгалан өнөөдөр эхнэр охины хамт 22-н товчоонд салхилж байтал хэн нь мэдэгдэхгүй баахан залуучууд ирээд хүч хэрэглэн бариад явжээ. Учир нь Тагнуулын ерөнхий газрын дарга, генерал Д.Гэрэлийн үйл ажиллагааг твиттерт шүүмжилсэний төлөө тагнуулын байгууллагаас түүний гэрт нь нэгжлэг хийж байна гэж ар гэрийнхэн нь мэдээлэв. Прокурорын зөвшөөрлийг нь тус газар ажиллагаа явуулж буй ажилтнуудаас шаардахаар үзүүлэхгүй байгаа талаар ар гэрийнхэн мэдээлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна