Иргэн Д нь Бельги улсаас 2020.03.08 нд Монгол улсад ирсэн. Одоо ХӨСҮТ-д сэжигтэйгээр тусгаарлагдан 2020.05.01 нд түргэвчилсэн шинжилгээгээр коронавирус эерэг(+) гарч, одоо нарийвчилсан шинжилгээ (PCR) хийгдэж байна. Д. нь 2020.03.29 нд УБ хотоос Ховд аймгийн Дөргөн суманд ирээд, 2020.04.12 нд Ховдоос УБ хотруу автобусаар буцсан гэсэн тандалт судалгааны өгүүлэмжтэй байна.
Болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс 2020.05.01-ний 23:00 цагт аймгийн онцгой комиссын гишүүдийг шуурхай хуралдууллаа. Хурлын шийдвэрээр Ховд аймгаас гарах, орох автомашины хөдөлгөөнийг түр хааж, постууд гаргаад байна.
Эцсийн буюу 2 дахь шатны шинжилгээний хариу гартал иргэд та бүхэн тайван байж халдвараас сэргийлж амны хаалтаа зүүж, гараа маш сайн угааж, онцын шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байх, хүүхэд багачуудыг гадаа тоглуулахгүй байх, бүлээн шингэн зүйл уух гэх мэт kоронавируст халдвар буюу "COVID-19" болзошгүй эрсдэлээс сэргийлэх зөвлөмжүүдийг сайтар дагаж мөрдөхийг анхааруулъя.