Дургүйцэл

Н.Мижидмаа
2020/05/01

 Жаргалтулгын Эрдэнэбат миний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хуулийн байгууллагаас УИХ-д оруулж ирэх гэж байна, мөн ирсэн тухай мэдээллийг нэр бүхий зарим цахим сайтад дахин мэдээлжээ.

Энэ нь миний хувьд “шинэ мэдээ” биш бөгөөд өнгөрсөн өвлөөс эхэлж явуулсан, УИХ-ын сонгууль ойртох тусам эрчимжиж буй ээлжит захиалгат худал мэдээлэл юм.
Надад Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаал болон УИХ-ын гишүүний давуу эрхээ ашиглаж үйлдсэн гэмт хэрэг байхгүйг ард түмэндээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хууль хяналтын байгууллага ч хуулийн хүрээнд, шударга ажиллаж, үнэнийг тогтооно гэдэгт миний бие эргэлзэхгүй байна.
Үүнээс гадна У.Хүрэлсүх бид хоёрын Засгийн газрын тэргүүний алба, тамга солилцсон, хувь хүмүүсийнхээ хувьд түүхэн үйл явдлыг хувийн өш хонзон болгох, тэгж харагдуулахыг хүссэн, хүлээсэн мэдээллийг ч цацах боллоо.
2016 оны УИХ-ын сонгуулийн дараа 1.2 хувийн өсөлттэй эдийн засгийг хүлээж авсан МАН-ын Засгийн газарт өнөөдрийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх бид хоёр нэг баг болон хамтран зүтгэсэн. Хувь заяаны эрхээр тэр үед би Ерөнхий сайд, харин У.Хүрэлсүх Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж миний тэргүүлсэн танхимын багт хамт байлаа. Өнөөдөр мөн л хувь заяаны эрхээр У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхий сайд болж, намын гишүүний хувьд би түүний түүний удирдаж буй МАН-ын багт хамт яваа. Бид нэг баг, нэг завиндаа хамт байгаа, хэн нэг нь завинаасаа   буугаагүй, хэн нэгнээ буулгах үйлдэл одоогоор хийгээгүйг хариуцлагатай хэлье.
Засгийн газар огцорч солигдох нь улс төрд, ялангуяа парламентын засаглалтай улс оронд байдаг л үйл явдал. “Цаг хугацаатай хааны алба”-ндаа харамсан, ханасан үйлдэл бидний хэнд ч байхгүй. Тийм учраас “У.Хүрэлсүх нь Ж.Эрдэнэбатаа нэр дэвшүүлэхгүй”, “Ж.Эрдэнэбат нь У.Хүрэлсүхдээ өс санаж явдаг” гэж бидний дунд “яс хаях” нь явуургүй бөгөөд миний хувьд  ийм мэдээллийг, “Жингийн цуваа явахтай адил хүлээн авч үддэг болно”.
  Өнгөрсөн өвлөөс явуулж байгаа эдгээр цуврал худал мэдээлэл нь улс төрийн сонгуулийн өмнө өрсөлдөгчөө чадвал зайлуулах, ядаж нэр хүндийг нь унагах гэсэн улстөрчдийн, мөн намын хамт олноос авдаг УИХ-ын сонгуульд нэр дэвших мандатыг “тооноор орж” авах гэсэн нөхөд-ийн маань ээлжит гүтгэлэг юм. Тэдний Монгол Улсын хууль дүрэм, хүний ёсыг уландаа гишгэсэн, хуулийн байгууллагын нэрийг хувийн сонирхолдоо ашигласан удаа дараагийн эрээ цээргүй энэ үйлдэлд дургүйцэж байгаагаа илэрхийлж, шаардлагатай бол захиалагчийн талаарх зарим баримтыг дэлгэх болно гэдгийг мэдэгдэж байна.
Монголчууд бид энэ цаг үед, өнөөдөр давхар давхар хариуцлагын өмнө ирлээ. Дэлхий нийтийг бүрхсэн коронвирүсийн цар тахлыг эндэгдэлгүй, эрсдэлгүй давахын тулд монгол хүн бүр хичээн зүтгэж, Засгийн газар боломжит бүх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байгаа нь хэн бүхэнд илэрхий байна. Энэхүү цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал дэлхий дахинд үргэлжлэх нь нэн тодорхой байгаа. Бид коронавирүсийн цар тахлыг хилээ хаагаад,  Монгол Улс дангааршиж яваад эрсдэлийг  давах нь зөв. Харин эдийн засгийн хямралыг бол хилээ нээж,  дэлхийтэй хамт явж байж давна. Одоо бодитой байгаа, угтан буй  ийм хүнд цаг үед тогтвортой төр засагтай байж, хариуцлагатай улс төрийн хүчин засаглах нь хамгаас чухал. Тогтвортой төр засгийг хариуцлагатай улс төрийн хүчин, хариуцлагатай улстөрчид бүрдүүлнэ.  Гэтэл УИХ-д сонгогдох эсэхээ ч мэдэхгүй, баталгаагүй байхад зөвхөн нэр дэвших эрх олж авахын тулд иймэрхүү буруу арга хэрэглэж байгаа өрсөлдөгчид, горилогчид цаашдаа  хариуцлагатай улстөрчид байж чадахгүй нь илэрхий юм. УИХ-д нэр дэвших эрх олж авах гэсэн, сонгуульд ялах гэсэн буруу арга нь УИХ-ын гишүүн болох зорилгоо зөв болгохгүй. Зорилго нь аргаа ч цайруулахгүй.
УИХ-ын сонгуульд ялах хүнээ оноож нэр дэвшүүлэх намын хамт олны шийдвэр, сонгуульд яллаа гэхэд УИХ-д шударга, хариуцлагатай ажиллах нэр дэвшигчээ олж сонгох ард түнийхээ эрх ашгийг хүндэтгэж шударга өрсөлдөцгөөе!
 
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбат


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монгол улс 3х3 Дэлхийн Аваргын алтан медалийн төлөө тоглоно 7 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 12 цагийн өмнө
Даншиг наадам үргэлжилж байна 12 цагийн өмнө
С.Мөнхчулуун: Оюунлаг Дундговь” хөтөлбөр хэрэгжиж математик, нийгмийн ухаан, физикээр улсдаа тэргүүллээ 15 цагийн өмнө
Б.Сарантуяа: Эрэгтэйчүүд даавуу, эмэгтэйчүүд торгон дээл сонгож байна 17 цагийн өмнө
Нийслэлд +31 градус дулаан байна 17 цагийн өмнө
Дөрвөн уулын тахилга боллоо Өчигдөр
Өвөрхангай, Багануур дүүрэгт амжилттай барилдсан бөхчүүдийн цолыг хүчингүйд тооцно Өчигдөр
Эхнэрээ хутгалж, амь насыг нь хөнөөжээ Өчигдөр
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Онтрегийн лиценз дээрх төрийн өмчийн хувь хэмжээг тогтоох асуудлуудаар хяналт шалгалтын түр хороо байгууллаа 2025/06/27
“Camerton-30” тоглолтонд дуулагдах 44 хит дууны PLAYLIST гарчээ 2025/06/27
Долоодугаар сард болох барилдаанууд 2025/06/27
Э.Содномпилжээ:Төр, түмнийхээ итгэлийг амжилтаар хариулах нь чухал 2025/06/27
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв 2025/06/27
Монголд эмчлэгдэх боломжгүй хүүхдийн зүрхний мэс заслыг амжилттай хийлээ 2025/06/27
Option 1: GS25: Шууд чанаад ид! Солонгос амтыг “GS25”-аас 2025/06/27
Х.Нямбаатар: Эвдэрсэн замуудыг дулааны шугам зассан компанийн хөрөнгөөр засварлуулна 2025/06/27
Дүжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ 2025/06/27
Улаанбурхан өвчний өндөржүүлсэн бэлэн байдалтай холбогдуулан ХӨСҮТ бямба гарагт ажиллана 2025/06/27