Сэтгүүлч М.Батдоржийн нэрэмжит уралдааны 2020 оны шилдгүүд тодорлоо

О.Шүрэнцэцэг
2020/05/01

Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр зарладаг сэтгүүлч М.Батдоржийн нэрэмжит уралдааны 2020 оны шилдгүүд тодорлоо. Жил бүрийн 03-р сарын 06-ны өдөр зарлаж, 05-р сарын 03-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр шилдгүүдийг алдаршуулдаг энэхүү уралдаан долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. 07-р уралдааны эхний шатанд буюу эссе бичлэгийн төрөлд МУИС, ХУИС, Отгонтэнгэр Их Сургууль, МУБИС, РТМУС-ийн оюутнууд “Ондоошил” гэсэн сэдвийн хүрээнд 20 бүтээл ирүүлжээ. Улмаар шүүгчдээс өндөр оноо авсан эхний 10 бүтээлийн эзэд дараагийн шатанд чөлөөт сэдвийн хүрээнд телевизийн сурвалжлагын төрлөөр өрсөлдсөн байна.  

VII уралдааны тэргүүн байрт Отгонтэнгэр Их Сургуулийн Сэтгүүл зүйн 2-р ангийн оюутан Д. Ариунзул “Ондоошил” эссе болон “Залуу хандгай” нэртэй ТВ сурвалжлагаараа шалгарч, бүтэн жилийн сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг авах эрхээр шагнууллаа. Тусгай байрт МУБИС-ийн 2-р ангийн оюутан А. Сайханбаяр, мөн тус сургуулийн 3-р ангийн оюутан А. Гантуяа, ХУИС-ийн 3-р ангийн оюутан Н. Чингүүнжав, Б. Маралмаа, 2-р ангийн оюутан С.Содбилгүүн нар шалгарч, мөнгөн урамшуулал хүртлээ.

Сэтгүүлч М.Батдоржийн нэрэмжит уралдааны 2020 оны шилдгүүд тодорлоо

“Сэтгүүлч Батдорж” сан нь 2014 онд байгуулагдсан бөгөөд залуу сэтгүүлчдийг дэмжих, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой юм. Тус сан сэтгүүлч М.Батдоржийн нэрэмжит уралдааны хүрээнд 2014-2019 онд нийт зургаан оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг, 30 оюутанд мөнгөн урамшуулал олгоход 18.5 сая төгрөг зарцуулаад байна.

Сэтгүүлч М.Батдоржийн нэрэмжит уралдааны 2020 оны шилдгүүд тодорлоо

Сэтгүүлч М.Батдоржийн нэрэмжит уралдааны 2020 оны шилдгүүд тодорлоо

Сэтгүүлч М.Батдоржийн нэрэмжит уралдааны 2020 оны шилдгүүд тодорлоо

Сэтгүүлч М.Батдоржийн нэрэмжит уралдааны 2020 оны шилдгүүд тодорлоо

Сэтгүүлч М.Батдоржийн нэрэмжит уралдааны 2020 оны шилдгүүд тодорлоо

Сэтгүүлч М.Батдоржийн нэрэмжит уралдааны 2020 оны шилдгүүд тодорлоо


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 49 минутын өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 3 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 5 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 5 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 7 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 23 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 23 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22