Парламент Цэцийн хоёр дахь дүгнэлтийг буцаав

Н.Мижидмаа
2020/05/01

УИХ-аас баталсан  Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт гарсан.  Тодруулбал, энэ хуульд заасны дагуу сонгууль товлон зарлахаас өмнө УДШ-д бүртгүүлсэн нам сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг УИХ-ын гишүүнээр нэр дэвшүүлэх эрхтэй”, мөн эвсэлд нэгдсэн бүх нам энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байна” гэж заасныг түдгэлзүүлсэн билээ.   Тэгвэл өчигдөр УИХ-ын чуулганаар Сонгуулийн тухай хуультай холбоотой Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж хүлээж авахаас татгалзсан шийдвэр гаргав.  Түүнчлэн парламент өнгөрсөн долоо хоногт Цэцийн өөр нэг шийдвэрийг буцаагаад байгаа юм.  Тодруулбал,   ҮХЦ-ээс 1992 оны арванхоёрдугаар сард гаргасан хууль тогтоомж болон албан тушаалтнуудад холбогдох заалтыг хянана гэж шийдвэрлэсэн Цэцийн дүгнэлтийг буцаасан юм. 

Гишүүд эдгээр асуудлыг хэлэлцэхдээ Цэцийн хууль, Сонгуулийн хуулийн зөрчил, гэхээс илүү Цэцийн гишүүдийн ёс  зүйтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж байв.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Үндсэн хуулийн цэцэд байх ёсгүй хүн тэнд байна. Ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой асуудал Үндсэн хуулийн цэц дээр үйлчилдэггүй юм уу.  Тухайлбал, Нанзаддорж гэдэг хүн Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугартай нийлж, Хөтөлийн цемент,  Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хувьчилсан. Худалдаа хөгжлийн банктай нийлж "Сарны титэм"-ийг авсан. Ийм хүнийг  ҮХЦ-ийн гишүүнээр томилчихсон.  Би энэ асуудлыг зөндөө эсэргүүцэж байсан” гэлээ. Түүнчлэн цэцийн хоёр гишүүний  бүрэн эрхийн хугацаа дууссан учраас гаргасан шийдвэр нь хүчин төгөлдөр биш гэсэн асуудлыг хөндөж байв.  Улмаар бүрэн эрхийн хугацаа нь дууссан  гишүүдийн асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос Улсын дээд шүүхэд ханджээ.  Гэсэн ч ямар нэгэн хариу  өгөөгүй  гэдгийг тус байнгын хорооны дарга Х.Нямбаатар онцолж байв. Уг албан бичгийг тус байнгын хорооноос өнгөрсөн хоёрдугаар сард хүргүүлсэн гэлээ. Тэгэхээр  Цэцийн хууль болон Сонгуулийн тухай хуультай холбоотой маргаануудыг Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаанаараа хэлэлцэх  нөхцөл байдал үүсч байна.

Түүнчлэн өчигдрийн чуулганаар СЕХ-ны гишүүдийг чөлөөлөх, шинээр томилох тухай асуудлыг хэлэлцлээ. СЕХ-ны гишүүнээс Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг чөлөөлж,   Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж нарыг томилохыг дэмжсэн байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат "Улс төрийн намуудын улстөржилт сонгуулийн жил өндөрсдөг. Хоёрдугаар сарын 1-нээс хойш хичнээн шилжилт хөдөлгөөн хиийгдэв. Аль аймагт нэмэгдэв" гэхэд

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж "Улсын бүртгэлийн байгууллагаас хоёрдугаар сарын 1-нээс иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хооронд дунджаар иргэний шилжилт хөдөлгөөн 35-36 мянга хүрч ихэссэн" гэлээ.

Үргэлжлүүлэн чуулганы  хуралдаанаар  УИХ-ын хуралдааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэн. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын долоон гишүүн  өргөн мэдүүлсэн билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.1  БААСАН № 86 (6311)





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эдийн засаг Монголбанк 17 жил барагдаагүй “Олон Овоот”-той холбоотой авлагыг нөхөн төлүүлэх шийдэлд хүрэв 12 минутын өмнө
Тээврийн хэрэгсэл жолоодсон 31 905 зөрчил бүртгэгдэж 90 хүн амиа алдаж, 227 иргэн гэмтсэн байна 49 минутын өмнө
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 61 хувьтай байна 1 цагийн өмнө
Улаанбурхан өвчний нийт тохиолдол 13,697 болжээ 2 цагийн өмнө
Стандарт бус гэрэл ашигласан жолооч нарт торгууль оногдуулжээ 3 цагийн өмнө
Танилц: 2026 оны 1 сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хуулиуд 4 цагийн өмнө
Яармагийн түгжрэлийг гатлах ДҮҮЖИН ТЭЭВЭР... 4 цагийн өмнө
Төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдолыг хянан шалгажээ 4 цагийн өмнө
Хэнтий аймагт төөрсөн 53 настай иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгжээ 5 цагийн өмнө
Монгол–Оросын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны хамтарсан Ажлын хэсгийн VI хуралдаан боллоо 6 цагийн өмнө
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ 7 цагийн өмнө
Нийтийн тээвэрт бөөлжиж, бие зассан зургаан тохиолдол бүртгэгджээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 утсанд нэгтгэгдлээ 9 цагийн өмнө
Хан-Уул дүүрэгт орон сууцанд гарсан галыг унтрааж, 22 иргэнийг аюулгүй гаргажээ 9 цагийн өмнө
Улаанбаатарт өнөөдөр цас орно -7 градус хүйтэн байна. 9 цагийн өмнө
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Өчигдөр
Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Өчигдөр
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна Өчигдөр
Хэрэв танд ийм мессеж ирсэн бол битгий дараарай. Энэ бол цахим залилан! Өчигдөр