Айсуй сонгуулийн чимээ: Өмнөговь

Н.Мижидмаа
2020/04/24

Найм дахь удаагийн УИХ-ын сонгууль болоход хоёр сар орчмын хугацаа үлдээд байна. “Зууны мэдээ” сонин “Сонгууль-Анализ” булангаараа тойрог бүрийн  өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байгаа билээ.  Энэ удаа Өмнөговь аймгийн тойргуудыг онцоллоо.   Долоон удаагийн сонгууль болоход тус аймгийнхан МАН, АН-д ээлжлэн ялалт өгчээ. Ийнхүү Өмнөговь  аймгийн долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөнийг тоймлон хүргэе. 

 1992 он: МАН /МАХН/

  Анхны ардчилсан сонгууль томсгосон мажоритар хэлбэрээр зохион байгуулагдсан.   Өмнөговь аймгийн тойрогт  МАН/МАХН/-аас Д.Идэвхтэн, Р.Цагаанхүү нар нэр дэвшиж,  олонхийн санал авч анхны ардчилсан парламентын гишүүд болж байв.

 1996 он: АН

 Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан.   76 тойрогт  таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь сонгуульд оролцжээ.  Өмнөговь аймгийн сонгогчид энэ удаа АН-д ялалт өгөв. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт  АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ч.Отгонбаяр ялалт байгуулсан.  29 дүгээр тойрогт мөн АН-аас нэр дэвшсэн Ц.Баярсайхан ялж,  гишүүн болсон.   Тэдэнтэй Д.Идэвхтэн, Ц.Мижиддорж, Б.Мөнхбаатар,  Н.Баатаржав нар өрсөлдсөн юм. Тухайн онд иргэдийн 45.7 хувийн саналыг авсан АН УИХ-д 50 суудалтай, харин 39.9 хувийн санал авсан МАН 25 суудалтай парламент бүрдэж байв.

 2000 он: МАН

 УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ. Жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. Энэ удаа Өмнөговийн тойрогт хамгийн олон буюу хоёр мандат дээр нийт 16 нэр дэвшигч өрсөлдсөн байдаг.  28 дугаар тойрогт олонхийн саналыг МАХН-аас нэр дэвшиж өрсөлдсөн  Ц.Оюунбаатар авсан. 29 дүгээр тойрогт мөн МАН-ын гишүүн Б.Долгор ялав.  Өмнөх сонгуулиар АН-д давамгай ялалт өгсөн Өмнөговьчууд энэ онд МАН-д итгэл үзүүлэв.    Монгол Улсын хэмжээнд нийт сонсогчдын 51.5 хувийн саналыг авсан МАН УИХ-д 72 суудалтай, харин 24.1 хувийн санал авсан Ардчилсан нам нэг суудалтай парламент бүрдэж байсан билээ.

 2004 он: АН

 Сонгууль жижигсгэсэн мажоритар хэлбэрээр явагдсан.  Өмнөговь аймгийн сонгогчид энэ оны сонгуулиар АН-д итгэл үзүүлэв.  28 дугаар тойрогт Д.Бат-Эрдэнэ, 29 дүгээр тойрогт Ц.Баярсайхан нар ялалт байгуулсан байдаг.   Тэдэнтэй МАХН-аас  Ц.Оюунбаатар, А.Сүхбаатар нар өрсөлдсөн юм. 

 2008 он: МАН, АН

 Аймгийн сонгогчид энэ удаа холимог сонголт хийв.  Тухайлбал, хоёр мандаттай тойрогт  АН-аас Ц.Баярсайхан,  МАН-аас Х.Бадамсүрэн нар олонхийн санал авсан юм.  Тэдэнтэй  Ц.Оюунбаатар,  Д.Бат-Эрдэнэ, Ц.Батчимэг нар өрсөлдсөн.  Сонгуулийн нийт дүнгээр сонгогчдын 43 хувийн саналыг авсан МАН авч, УИХ-д 45 суудалтай, харин 39.2 хувийн санал авсан  АН 28 суудалтайгаар парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэв.

 2012 он: АН

 УИХ-ын сонгууль анх удаа холимог  системээр явагдсан.  Өмнөговь аймагт АН-аас  нэр дэвшиж өрсөлдсөн Д.Бат-Эрдэнэ ялалт байгуулж байв.

 2016 он: МАН

 МАН улс даяараа олонхи тойрогт ялалт байгуулав.  Өмнөговь аймгийн тойргууд ч МАН-д  итгэл үзүүлсэн.  22 дугаар тойрогт Н.Амарзаяа, Д.Бадраа, Д.Эрдэнэ нар өрсөлдөж,  Н.Амарзаяа гишүүнээр сонгогдов.  Харин 23 дугаар тойрогт   Л.Энхболд, Д.Бат-Эрдэнэ, Б.Буджаргал нар өрсөлдөж,   Л.Энхболд олонхийн санал авсан байдаг.  Ингэж Н.Амарзаяа,  Л.Энхболд  нар анх удаа гишүүн болов.

 2020 он:

 Энэ удаагийн сонгууль 2008, 2012 оныхтой адил томсгосон тойргоор явагдана. Сонгуулийн санал авах хугацааг зургадугаар сарын 24-нд товлоод байна.  Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө ҮАБ-т хүргүүлсэн.  Энэ долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 24-нд багтаж, СЕХ-нд сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлэх юм.   Өмнөговь аймагт “Та бидний эвсэл”-ээс МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар өрсөлдөж магадгүй байна.  Тэрээр 2000 онд  сонгуулиар тус тойрогт нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдож байна.  Мөн тус аймгийн МАХН-ын мянгатын дарга Д.Эрдэнэ дэвшихээр яригдаж байгаа юм.  Харин МАН-аас УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр нарын нэр яригдаж буй. Гэхдээ МАН-ын дарга У.Хүрэлсүх  ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээ нэр дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн  Тэгэхээр Л.Энхболд жагсаалтаас хасагдах магадлал өндөр.  Харин АН-аас  Ажнай группийн эзэн Б.Бат-Эрдэнэ, экс Засаг дарга Б.Бадраа нар өрсөлдөхөөр тойргоо услаад эхэлсэн гэх мэдээлэл байна.

 Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.24  Баасан № 80, 81 (6305, 6306)


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Яармагийн түгжрэлийг гатлах ДҮҮЖИН ТЭЭВЭР... 10 минутын өмнө
Төрийн байгууллага, албан тушаалтны хүнд суртал, ёс зүйд хамаарах 12 гомдолыг хянан шалгажээ 15 минутын өмнө
Хэнтий аймагт төөрсөн 53 настай иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгжээ 1 цагийн өмнө
Монгол–Оросын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны хамтарсан Ажлын хэсгийн VI хуралдаан боллоо 1 цагийн өмнө
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ 2 цагийн өмнө
Нийтийн тээвэрт бөөлжиж, бие зассан зургаан тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 утсанд нэгтгэгдлээ 4 цагийн өмнө
Хан-Уул дүүрэгт орон сууцанд гарсан галыг унтрааж, 22 иргэнийг аюулгүй гаргажээ 5 цагийн өмнө
Улаанбаатарт өнөөдөр цас орно -7 градус хүйтэн байна. 5 цагийн өмнө
Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв 20 цагийн өмнө
Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо 21 цагийн өмнө
Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил үргэлжилж байна 22 цагийн өмнө
Хэрэв танд ийм мессеж ирсэн бол битгий дараарай. Энэ бол цахим залилан! 22 цагийн өмнө
Узбекистаны Itpark МТҮП-ын инкубатор oneplace.HR компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авжээ Өчигдөр
ТАНИЛЦ: Орон орон дамжсан элчин сайдууд... Өчигдөр
Төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байна Өчигдөр
Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авжээ Өчигдөр
“Хэрлэн Тооно” төслийн ТЭЗҮ-ийг хөгжлийн бодлоготой уялдуулна Өчигдөр
Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томилно Өчигдөр