Коронавирусийн талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй ярилцжээ.Тодруулбал энэ сарын 16-ны өдөр утсаар ярилцсан байна. Утсаар ярих үед ОХУ-ын Ерөнхийлөгч БНХАУ дахь тахлын нөхцөл байдлыг тогтворжуулахад чиглэгдсэн БНХАУ-ын арга хэмжээнүүдийг өндрөөр үнэлсэн талаар гадаадын хэвлэлүүд мэдээлжээ.