Монос, Нахиа үйлдвэрүүд хоёулаа гар ариутгагч үйлдвэрлэх зөвшөөрөлгүйгээс гадна үйлдвэрлэлдээ техникийн спирт ашигласан


МХЕГ-аас гар халдваргүйжүүлэх бэлдмэл үйлдвэрлэж байгаа үйлдвэрүүдэд шалгалт хийсэн талаараа мэдээлсэн. Уг мэдээллийн дараа Монос, Нахиа эмийн үйлдвэрүүд мэдэгдэл гаргасан нь худал мэдээлэл болохыг МХЕГ-аас мэдэгдэв.

Тодруулбал, Моносын үйлдвэрлэдэг Санитас гар халдваргүйжүүлэх бодис, Нахиа үйлдвэрийн “гар халдваргүйжүүлэх гелийг техникийн спиртээр үйлдвэрлэдэг гэсэн МХЕГ-ын мэдээлэл нь худал Этилийн спиртээр үйлдвэрлэдэг” тухайн компаниудын  мэдэгдэл нь өөрөө ташаа гэв.

МУ-ын стандарт ёсоор 96 градусын, тансаг зэрэглэлийн этилийн спирт байх ёстой. Альфа, тансаг, онцгой, дээд гэсэн дөрвөн төрлийн спирт байдаг бөгөөд тухайн компаниудын мэдэгдэлд гаргасан 3-р зэрэглэлийн спирт нь тухайн стандартад тусгагдаагүй байдаг гэлээ.

Тухайн компаниуд техникийн этилийн спиртээр үйлдвэрлэж байсан. Стандарт ёсоор хүнсний этилийн спиртээр үйлдвэрлэгдэх ёстой.  

Мөн эрүүл мэндийн тухай хуулиар ариутгалын бодис үйлдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэл явуулах ёстой. Гэтэл тусгай зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэл явуулж байсан. Харамсалтай нь тухайн компаниуд энэ байдлаа хүлээн зөвшөөрөхгүй ташаа мэдээлэл гаргаж байна.

Үйлдвэрлэлээ явуулахдаа Монос сургуулийн хотсрдугаар давхарт үйлдвэрлэдэг, хадгалахдаа цэнхэр саванд хийж, коридортой тавьсан нь ариун цэврийн шаардлага хангахгүй. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 1 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 3 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 4 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 5 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 6 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 6 цагийн өмнө
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 7 цагийн өмнө
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 7 цагийн өмнө
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна 7 цагийн өмнө
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ 9 цагийн өмнө
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг Өчигдөр
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой Өчигдөр
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй Өчигдөр
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг Өчигдөр
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна Өчигдөр
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй Өчигдөр
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна Өчигдөр