80 настай өвчтөн хорт хавдартай, олон хоног УБ Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Нөгөө өвчтөн болох 40 настай иргэн нь уушгины бронхиттой. Тэдний уушгинд сүүдэр харагдсан тул коронавирусийн шинжилгээнд хамруулсан.
Эмнэлэгт хэвтэж байгаа, сэжигтэй иргэдэд оношлуур тавьж байгаа. Одоогоор бүгд сөрөг хариу гарч байна. 80 настай иргэний ач хүү нь хоёрдугаар сард Улан-Үдэд аялсан. Өвөөтэйгөө гуравдугаар сарын 20-ны өдөр уулзсан. Тухайн иргэнээс шинжилгээгээр сөрөг дүн үзүүлсэн учир тусгаарлахгүй.