COVID-19-ийн эсрэг тусламжийн мөнгө америкчуудын дандсанд орж эхэлжээ

О.Шүрэнцэцэг
2020/04/12

АНУ-д COVID-19-ийн цар тахлын үр дагаврыг даван гарах эдийн засгийг дэмжих тухай хуулийн дагуу иргэддээ 1,2 мянган долларын нэг удаагийн тусламжийн мөнгийг өгч эхэлжээ. АНУ-ын Татварын албанаас энэ тухай Twitter хуудсаараа мэдээлсэн байна.

Ерөнхийлөгч ДональдТрампын гарын үсэг зурж баталгаажуулсан эдийн засгийн тусламжийн тухай хуулийн дагуу нийт 2 их наяд долларын тусламж үзүүлэх юм. Энэ хуулиар цар тахлын үеийн ажилгүйдлийн тэтгэмж, эмнэлгийн байгууллагуудад үзүүлэн тусламж, компани ба салбаруудад үзүүлэх хөнгөлөлт зэргийг багцаар нь шийдсэн юм. Мөн энэ хуулийн дагуу олон сая америк иргэд тус бүр 1,2 мянган долларын нэг удаагийн буцалтгүй тусламжийн авах болсон нь ийнхүү хэрэгжиж эхэлжээ.

АНУ дах COVID-19-ийн нөхцөл байдал маш хүнд хэвээр байна. Дөрөвдүгээр сарын 12-ны өглөөний 9 цагийн байдлаар АНУ-д халдвар авсан 527 мянга 111 хүн бүртгэгдсэн. Энэ өвчний улмаас нас барсан хүний тоо 20,5 мянга болсон. Ингэснээр АНУ нь халдвар авсан хүний тоо ба энэ өвчний улмаас нас барсан тохиолдлын тоогоор нэгдүгээр бичигдэх боллоо.

Түүнчлэн Ерөнхийлөгч Трамп нь Вайоминг мужид өргөн хүрээтэй гамшгийн байдал буюу онц байдал зарласнаар (major disaster) АНУ-ын түүхэнд анх удаа бүх 50 мужид нь онц байдлын дэглэм мөрдөгдөж байгаа тухай Foxnews мэдээлсэн байна. Өргөн хүрээтэй гамшгийн байдал зарласнаар тухайн муж улсын засаг захиргааны албад ба төрийн бус зарим байгууллагууд холбооны засгийн газраас санхүүжилт авах болон. Түүнчлэн цар тахлын эсрэг мужийн түвшинд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бүрийг Онц байдлын холбооны агентлаг ба АНУ-ын Армийн инженерийн цэргийн шийдвэр ба үйл ажиллагаатай уялдуулах ёстой болдог аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18