Хятадад коронавирусийн 99 шинэ тохиолдол бүртгэгдсэний 72 Оросоос ирсэн хүмүүс байжээ

О.Шүрэнцэцэг
2020/04/12

Өнгөрсөн өнгөрсөн хоногт Хятадад коронавирусийн 99 шинэ тохиолдолд бүртгэгдсэн тухай Хятадын ариун цэвэр эрүүл мэндийн улс хороо мэдэгдсэн байна. Эдгээрээс 97 нь хилийн чанадаас ирсэн хүмүүс бол ердөө хоёр нь дотоодоос халдвар авсан байна. Гадаадаас орж ирсэн эдгээр тохиолдлын 72 нь ОХУ-аас ирсэн хятад иргэд байсан байна.

Үүнээс гадна 48 хүнийг сэжигтэйд тооцон тусгаарлаад байгаа бөгөөд тэд бүгд хилийн чанадаас ирсэн хүмүүс аж. Халдвар голомт гэгдсэн Хубэй муж ба Ухань хотод ганц ч шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

Хилийн чанадаас ирсэн иргэдээс нийт 1280 хүнээс  Covid-19-ийн халдвар илрүүлээд байгаа юм байнга. Тэдний 799 нь эмчилгээ хийлгэж байгаа бол 481 нь эдгэрч эмнэлгээс гарчээ.

Өнгөрсөн хоногийн дотор Хятадад коронавирусийн халдвартай холбоотой нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Манай урд хөршид өвчин анх бүртгэгдсэн цагаас хойш нийт 82 мянга 52 хүн өвдсөнийг албан ёсоор бүртгэсэн. Эднээс 3339 хүн өвчнөө даалгүй нас барсан бол 77 мянга 575 хүн эдгэрсэн. Одоогоор Хятадын эмнэлгүүдэд Covid-19 гэсэн оноштой 1138 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 139 нь хүнд байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18