Хятадад нохойг хүнсний зориулалтаар тэжээхийг хориглоно

Н.Мижидмаа
2020/04/11

БНХАУ-ын Засгийн газар нь хүнсэнд махыг нь хэрэглэх зорилгоор гэртээ тэжээхийн зөвшөөрсөн амьтадыг шинэ жагсаалтын шинэ хувилбарыг олон нийтэд танилцуулжээ. Дэлхийн хэмжээний аюул болон хувирсан шинэ коронавирусийг Ухань хотын зах дээр зарагдаж байсан зэрлэг амьтадын махнаас гаралтай тухай яригдаж байгаа Хятадын эрх баригчид зэрлэг амьтадын мах худалдахыг бүрэн хориглоод байгаа.

Хүнсэнд хэрэглэх зорилгоор тэжээж болох амьтадын жагсаалтад гахай, үхэр, тахиа, хонь, ямаа  ба хэд хэдэн төрлийн буга, тэмээн хяруул, альпак гөрөөс орсноос гадна хоёр төрлийн үнэг, илбэнх, булгыг махыг хэрэглэх бус өөр зориулалтаар гэртээ тэжээхийг зөвшөөрсөн байна. Мөн нохойг махыг нь хүнсэнд хэрэглэх зорилгоор тэжээхийг хориглосон заалтыг онцгойлон оруулж иржээ. Тус жагсаалтад нохойны тухай заалт оруулсан явдлыг “Хүнд төрөлхтний соёл иргэншил хөгжиж, олон нийтийн зүгээс амьтадыг хамгаалахад халамж, анхаарал тавихын хэрээр нохой нь хүнсний уламжлалт тэжээвэр амьтадын тооноос гэрийн амьтадын болж хувирсан. Дэлхий даяараа нохойг хүнсний тэжээвэр амьтад гэж үзэхээ больжээ. Иймд нохойг шувуу ба бусад хүнсний тэжээвэр амьтадын адил жагсаалтад оруулах хэрэггүй” гэж дурдсан юм байна.

Энэхүү жагсаалт нь иргэдэд танилцуулах зориулалттай бөгөөд иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч өөрчилсний дараа эцсийн хувилбарыг гаргах юм байна.

“Humane Society International” байгууллага нь энэхүү жагсаалтыг баталбал Хятад дахь амьтадын эрхийг хамгаалах ажилд онцгой дэвшилт гарсан хэрэг болно гэж мэдэгджээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18