Өмнөд Солонгост Covid-19-өөс эдгэрсэн 91 хүний давтан шинжилгээ эерэг гарчээ

Н.Мижидмаа
2020/04/11

Өмнөд Солонгост шинэ коронавирусийн халдвар авч өвдөөд эдгэрсэн олон хүнд давтан шинжилгээ хийхэд Covid-19-ийг үүсгэгч вирус илэрсэн тухай Yonhap агентлаг дөрөвдүгээр сарын 10-нд мэдээлжээ. Гэхдээ эдгээр хүмүүс давтан халдвар авсан эсвэл хуучин халдвар нь далд хэлбэрт шилжсэн байгаад ахиж идэвхэжсэний аль нь болохыг тогтоож чадаагүй байгаа гэж байна. Мэргэжилтнүүдийн дийлэнх нь давтан халдвар авсан хүмүүсийн хуучин халдвар нь гүйцэд дарагдаагүй байгаа идэвхэжсэн гэдгийг магадлалтай гэж үзэж байгаа аж. Учир нь, давтан халдвар авсан хүмүүс нь карантинаас гараад хэдхэн хонож байгаа аж.

Одоо Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд эдгээр хүмүүсээс коронавирусийн эсрэг биетийг илрүүлэх шинжилгээ хийх аж. Вирусийн эсрэг биет бүхий өвчтөн нь бусдад халдвар тараадаггүй гэж таамаглаж байгаа учир ийм шинжилгээ хийхээр болжээ.

Өмнөд Солонгост сүүлийн мэдээгээр 10 мянга 423 хүн коронавирусийн өвчнөөр өвдөж, 6973 хүн эдгэрч, 204 хүн нас бараад байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18