Нийтийн тээврээр хэрэгслээр “U money” карт уншуулан зорчдог иргэдэд НӨАТ-ын сугалааны дугаар олгож эхлэхтэй холбоотойгоор “Улаанбаатар смарт карт” компаниас мэдээлэл хийлээ. Тус компанийн Шинэ бизнес, төслийг дэмжих албаны дарга М.Мөнхболд “Иргэд ebarimt.mn болон гар утасны аппликейшнээр дамжуулан өөрийн бүртгэл дээрээ “U money” картын дугаараа холбон, НӨАТ-ын сугалааны баримтыг цахимаар авах боломжтой.
Холбогдсон өдрөөс хойш зорчилт хийсэн бол 72 цагийн дотор баримт автоматаар бүртгэгдэнэ” гэлээ. Гэхдээ үүнд зөвхөн хөлс төлөн зорчдог энгийн болон хүүхдийн карт л хамаарах аж. Мөн иргэдийн тухайн өдөр хэдэн удаа автобусаар зорчсоноос үл хамааран өдөрт нь нэг удаагийн НӨАТ-ын сугалааны дугаартай баримт олгох юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна