Төв аймагт Тавантолгой түлш компанийн Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн шав тавих ёслол өнөөдөр боллоо. Энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орох уг үйлдвэр жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Улаанбаатар хот жилд 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан. Үүнээс нийслэлийн төвийн 6 дүүргийн 600 мянган тонн түлшийг Сонгинохайрхан дүүрэгт байрлах үйлдвэрээс хангаж буй юм. Харин энэхүү үйлдвэрийг байгуулснаар Гачуурт, Налайх, Багануур, Багахангай зэрэг хотын төвөөс хол бүсийн айл өрхүүдийн 600 мянган тонн түлшний хэрэгцээг бүрэн хангах боломжтой болно хэмээн Засгийн газар тооцоолж буй юм. Ингэснээр дээрх бүсүүдэд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн хориглож, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ахуйн зориулалтаар зөвхөн сайжруулсан шахмал түлш хэрэглэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна