Хууль бусаар мод бэлтгэж, гал тавьбал гурав дахин өндөр төлбөр ногдуулна


БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар 1 шоо.метр модны үнэлгээг 2.7 дахин, 1 га ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмлээ. Шинэчилэн баталсан ойн экологи-эдийн засгийн үнэлгээнд ойн нөөц, ойн дагалт баялгийн үнэлгээнээс гадна, ойн ус зохицуулах, хөрс хамгаалах, нүүрс хүчлийн хийг шингээх, нийгэм, амралт зугаалгын ач холбогдлын үнэ цэнийг нэмж тооцжээ.

Ойн экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчилснээр ойн нөөц ашигласны төлбөрөөс орон нутгийн төсөвт жилд дунджаар ордог байсан 3 тэрбумтөгрөг  хамгийн багадаа 3 дахин нэмэгдэж, ойг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм.

Мөн ойд хууль бус үйл ажиллагаа явуулсан нөхцөлд Байгаль хамгаалах тухай хуульд заасны дагуу ойн экологи-эдийн засгийн нийт үнэлгээг 3 дахин нугалсантай тэнцүү хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулах тул хууль бус мод бэлтгэл, уул уурхайн ашиглалтаас үүдэлтэй ойд хохирол учруулах, түймэр тавих зэрэг ойн баялгийн эсрэг үйл ажиллагаанд тооцох хариуцлагыг өндөрсөж, тэдгээрийг таслан зогсооход томоохон алхам болно гэж үзэж байна.

Харин мод бэлтгэхэд мөрдөж байгаа хөнгөлөлтүүд хэвээр байхын зэрэгцээ импортын мод, модон материалыг гааль болон НӨАТ-аас чөлөөлсөн тул дотоодын  зах зээлд үнийн хөөргөдөл бий болохгүй юм.

Эх сурвалж: БОАЖЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 4 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 7 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 8 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 9 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 10 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 10 цагийн өмнө
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 11 цагийн өмнө
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 11 цагийн өмнө
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна 11 цагийн өмнө
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ 13 цагийн өмнө
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг Өчигдөр
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой Өчигдөр
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй Өчигдөр
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг Өчигдөр
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна Өчигдөр
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй Өчигдөр
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна Өчигдөр