Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн нь Үндсэн хуулийн 64.1, 66.1, 66.2 дахь хэсгийн 1, 4 дэх заалт, 70 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор ирүүлсэн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан дөрөвдүгээр сарын 15-нд хуралдахаар болсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна