Өдөрт гал түймрийн 10-20 дуудлага гарч байна


 Өчигдөр л гэхэд Яргайтын Богинын аманд гарсан галд найман айлын зуны байшин өртжээ.Тодруулбал, Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74, 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нийт 41 алба хаагч, 11 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Гал түймэрт нийт найман айлын зуны байшин өртөж, алба хаагчид түймрийн аюулаас 38 айлын байшин болоод ногоон бүсийг авран хамгаалжээ.Нийслэлийн нутаг дэвсгэрт хуурайшлын зэрэг их, түймрийн эрсдэл өндөр буюу АЮУЛТАЙ түвшинд байна.

Ойн тухай хуулийн 3,1,17 дахь заалт "Түймрийн аюултай үе" гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлж байгаа юм. Иймд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийн тулд ИРГЭН бүр сонор, сэрэмжтэй байх хэрэгтэйг НОБГ-аас анхаарууллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 5 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 8 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 9 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 10 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 11 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 11 цагийн өмнө
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 11 цагийн өмнө
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 12 цагийн өмнө
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна 12 цагийн өмнө
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ 13 цагийн өмнө
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг Өчигдөр
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой Өчигдөр
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй Өчигдөр
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг Өчигдөр
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна Өчигдөр
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй Өчигдөр
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна Өчигдөр