С.Батнасан: АНУ-ын Сайпан арал дээрх барилга дээр ажилладаг бидний 121 монгол иргэн тусгаарлалтад байна


АНУ ковид -19 халдварын тоогоороо дэлхийд тэргүүлж байна. Тус улсад ажиллаж амьдарч байгаа олон монгол иргэн бий. Голомтын цэгт ч ажиллаж амьдарч байгаа монголчуудын хувьд өөрсдийгөө хамгаалах, амны хаалтаа тогтмол зүүж байгаа ч аюултай бүсэд байгаад сэтгэл нь зовниж байгаагаа хэлж байна. Тухайлбал, АНУ-ын Калифорни мужийн Сайпан арал дээр коронавирусын 6 тохиолдол бүртгэгдэж, шинжилгээгээр батлагдсан байна.

Тус арал дээр манай улсын 121 иргэн барилгын компанид ажилладаг бөгөөд өчигдрөөс эхэлж өөрсдийгөө 14 хоног тусгаарлажээ.Одоогоор тэдэнд шинж тэмдэг илрээгүй эрсдэлтэй бүст хөл хорио тогтоосон байна. Хүн ам цөөтэй арал болохоор халдвар нэмэгдэх эрсдэлтэй байгаа аж.

Бид тус арал дээр барилгын компанид ажилладаг С.Батнасантай холбогдож дараах тодруулгыг авлаа.

 -Сайн байна уу. Таны ажиллаж амьдардаг газарт коронавирусын хоёр тохиолдол илэрсэн юм уу?

 -Сайн, сайн байна уу. Тиймээ, хоёр тохиолдол бүр батлагдсан. Энэ нутгийн хоёр иргэн хойд Марианы арал дээр аялж зугаалж яваад энэ сарын 14-нд ирэхдээ халдвар тээгээд ирсэн юм билээ. Энэ сарын 25-нд өөрсдөд нь шинж тэмдэг илрэнгүүт эмнэлэгт хандаж шинжилгээ хийлгэхэд халдвар илэрсэн байна.

Тэд энэ сарын 14-25 хүртэлх хугацаанд гадуур чөлөөтэй явсан болохоор их айдас түгшүүртэй санагдаад байгаа юм.

 -Та нар өөрсдийгөө тусгаарласан байгаа юу?

-Тийм. Энэ сарын 30-наас буюу өчигдрөөс эхлээд өөрсдийгөө тусгаарлаж гадагшаа гарахгүй ажилдаа явахгүй байна. Бид өдөрт гурван удаа халуунаа хэмжиж байгаа. Хамгийн гол нь энд эмнэлгийн үйлчилгээ тааруу буюу халдварыг шууд оношлох, шинжилгээ хийх боломжгүй. Өвчилсөн хүнээс шинжилгээ аваад өөр арал руу авч явж хариуг нь гаргаад байгаа юм билээ. Тэгэхээр бид чадлынхаа хүрээнд өөрсдийгөө хамгаалж байна.

-Одоогоор наад арал дээр тань хэчнээн монгол иргэн ямар ажил хийдэг вэ?

-Барилгын ажил хийдэг нийт 125 монгол иргэн ажиллаж байна. Бид үнэхээр хүнд байдалд орчхоод яахаа мэдэхгүй байна. Ийм хүнд нөхцөлд өөрсдийгөө эрүүл халдваргүй гэдгээ нотлоод эх орондоо ээж аав, ар гэртээ очихыг хүсэж  байна. Хамгийн гол нь өөрсдийгөө эрүүл халдваргүй гэдгээ нотлох ёстой.

-Элчин сайдын яамандаа хандаж үзсэн үү? -Өчигдөр манай компанийн удирдлагууд албан ёсоор хүсэлт явуулсан. Хариу нь хэзээ ирэхийг мэдэхгүй. Уг нь энэ Сайпан арал газар нутгийн байрлалаараа бол Уртаашаа 17 км өргөөшөө 7км газар нутагтай. 50 мянган хүн амтай их жижиг арал. Хойд марианы арал дээр коронавирусын халдварын 78 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нас барсан тохиолдол ч байгаа юм билээ. Тэгэхээр бид өндөр эрсдэлтэй байна. Монгол Улсын Засгийн газраас тусгай үүргийн онгоц нисгэж иргэдээ татан авч байгаа юм билээ. АНУ-ын Калифорни мужийн нэг жижиг арал дээр хөл хорионд орчихсон монгол иргэдээ анхаарч үзэж, аваасай гэж чин сэтгэлээсээ хүэж байна. Боломж байвал хурдан эх орондоо очмоор байна. Бид өөрсдийнхөө эрүүлийг нотлоод ар гэртээ очмоор байна. Уг нь бид нарыг нэг онгоцоор авчих боломжтой юм билээ. Тиймээс Монгол Улсын минь Засгийн газар АНУ-д ажиллаж амьдарч байгаа ялангуяа энэ Сайпан арал дээр ажиллаж байгаа 120 гаруй иргэнд анхаарал хандуулахыг хүсэж байна.


Тэд ажилдаа явахгүй, амьдардаг байрандаа өөрсдийгөө тусгаарлаад байгаа бөгөөд дундаасаа гурван хүнийг ахлагчаараа томилж, өглөө бүр дасгал хийж, халуунаа үзэж байгаа аж. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 9 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 11 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 12 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 13 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 14 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 14 цагийн өмнө
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 15 цагийн өмнө
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 15 цагийн өмнө
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна 15 цагийн өмнө
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ 17 цагийн өмнө
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг Өчигдөр
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой Өчигдөр
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй Өчигдөр
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг Өчигдөр
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна Өчигдөр
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй Өчигдөр
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна Өчигдөр