Бичлэг: ТЕГ-ын ХУРАНДАА НАРЫН ЗОДООН


Энэ сарын 18-ны өдөр буюу Цэргийн баярын өдөр  ТЕГ-ын Хэлтсийн дарга, Хурандаа н.Давааням, хурандаа н.Төгс-Очир нар бусадтай нийлэн цэргийн баярыг нижгэр тэмдэглэж байгаад зодолдож, нэгнийгээ гэмтээсэн талаар бид мэдээлсэн.

Тодруулбал, хурандаа Давааням гэгч нь хамт байсан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Тасгийн дарга н.Ганбаатарт агсам тавьж улмаар ууж байсан шар айргийнхаа аягаар толгойн тус газарт нь цохисноор Ганбаатар хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ хэрэг “Энканто Булл”-ын VIP өрөөнд болжээ.

Улс даяараа  онц дэглэм тогтоож олон нийтийн үйл ажиллагааг хязгаарлаад байгаа энэ үед хууль сахиулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын албан тушаалтнууд ийнхүү архидан согтуурч, нэгнийхээ эрүүл мэндэд халдаж байгаа энэ хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй нь бүр сонин. Тэгвэл бид энэ удаа хэргийн баримт болгон тухайн үеийн дүрс бичлэгийг олон нийтэд хүргэж байна.


Үзэгч таны харж байгаа дүрс бичлэгт, ТЕГ-ын хэлтсийн дарга хурандаа н.Давааням Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Тасгийн дарга н.Ганбаатарыг шилэн аягаар дараа нь архины шилээр толгой руу нь цохиж байгаа нь харагдаж байна.

Энэ хэрэг цагдаагийн байгууллагын бүртгэлд ороогүй гэх бөгөөд хуулийн байгууллагынхан нэлээдгүй нууцалж байгаа хэрэг юм. Түүнчлэн зодооны үеийн дүрс бичлэг зэрэг баримтууд хангалттай байхад Прокурорын байгууллага нөлөөнд орж, хэргийг хаах гэж байгаа гэх мэдээлэл ч бидэнд байна.

Тагнуулын ерөнхий газар гэх хууль сахиулах, хяналт тавих чиг үүрэг бүхий энэ томоохон байгууллагын удирдлагууд өөрсдөө гэмт хэрэгт холбогдох, үйлдэх, хардлага дагуулах зэргээр асуудал дагуулж байгаа нь харамсалтай.

ТЕГ-ын дарга, бригадын генерал Д.Гэрэл нь өөрийн хүүгийнхээ нэрээр алтны уурхайг гурван компаниар дамжуулж нуусан, ТЕГ-ын тусгай үүрэг бүхий алба хаагчид дээрэм хийж, иргэнийг хохироосон зэрэг хэргүүд шийдвэрлэгдээгүй байхад ийнхүү хэлтсийн дарга нь онц дэглэмтэй үед согтуурч, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг гарсан нь ТЕГ гэх энэ томоохон байгууллага удирдлагагүй болсон мэт харагдаж байна.

Тиймээс хөл толгойгүй энэ байгууллагын шууд удирдлага болох МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх та анхаарлаа хандуулах шаардлага нэгэнт иржээ. Бид энэ хэргийг нэхэн сурвалжлах болно. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 10 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 12 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 13 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 14 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 15 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 15 цагийн өмнө
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 16 цагийн өмнө
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 16 цагийн өмнө
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна 16 цагийн өмнө
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ 18 цагийн өмнө
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг Өчигдөр
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой Өчигдөр
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй Өчигдөр
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг Өчигдөр
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна Өчигдөр
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй Өчигдөр
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна Өчигдөр