Талийгаач С.Болормаагийн шүүх шинжилгээний хариу гарчээ


Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/ГБХЗХГ/-ын дарга С.Болормаа учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсан.

Түүний цогцост хоёрдугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/-ээс шинжилгээ хийсэн бөгөөд шинжилгээний хариу гарах хуулийн хугацаа гуравдугаар сарын 16-аар дуусгавар болсон.

Тэгвэл уг шинжилгээний хариу 19-ний өдөр гарч, ШШҮХ-ээс Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар луу шуудангаар явуулжээ.

Харин талийгаачийн ар гэрийнхэн уг шинжилгээний хариутай танилцахад “Үхлийн шалтгааныг тогтоогоогүй. Автомашины суудлын бүрээс, талийгаачийн хувцас зэрэгт үзлэг, шинжилгээ хийсэн дүгнэлтээс өөр зүйл байгаагүй” гэв.

Тиймээс ар гэрийнхэн нь талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжилгээний дүнг цагдаа болон Говь-Алтай аймаг дахь Шүүх шинжилгээний байгууллагаас нэхэн тодруулахад “Улаанбаатараас ийм л хариу ирсэн. Үхлийн шалтгааны дүгнэлт ирээгүй” гэсэн хариуг өгчээ. Талийгаачийн амиа алдах шалтгаан болсон үхлийн шалтгааныг тогтоох шинжилгээний хариу яагаад гарахгүй байна вэ? Эсвэл ШШҮХ-ээс гаргасан дүгнэлтийг орон нутагт нуусан уу гэдэг асуултууд ар гэрийнхэнд нь байна. Энэ хэрэг бол улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд, онц нөхцөлд гарсан хүний амь хохирсон хэрэг. Хэрэг гарах шалтгаан болсон байж болзошгүй архидалт аймгийн  нутгийн удирдлагын ордонд буюу Засаг даргын тамгын газрын байранд, төрийн албан тушаалтнууд архидсанаас үүдсэн байж болзошгүй хэрэг. Гэтэл уг архидалтад оролцсон хэмээн нэр дурдагдсан аймгийн орлогч дарга Я.Эрхэмбаяр, Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохоор яригдаж байсан Д.Отгонбаяр, Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Д.Баттайван нарын эрхмүүд ажлаа хийсээр л байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед төрийн албаны байранд нутгийн удирдлагууд архидсан, түүнээс нь үүдэлтэйгээр нэгэн эмэгтэй харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гараад байхад албан тушаалтнуудад хариуцлага тооцох систем алга байгаа нь харамсалтай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 11 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 14 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 15 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 16 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 17 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 17 цагийн өмнө
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 17 цагийн өмнө
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 18 цагийн өмнө
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна 18 цагийн өмнө
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ 19 цагийн өмнө
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг Өчигдөр
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой Өчигдөр
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй Өчигдөр
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг Өчигдөр
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна Өчигдөр
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй Өчигдөр
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна Өчигдөр