NBA-ын супер од Кевин Дюрант халдвар авсан нь батлагдлаа


Дэлхий даяар коронавирусийн халдвар тархаж байгаа энэ үед АНУ-ын мэргэжлийн спортын ертөнцөд нөлөөгөө үзүүлэх нь цаг хугацааны асуудал боллоо. Халдвараас болж олон тооны тэмцээн арга хэмжээнүүд цуцлагдаж, дэлхий дахинд сагсан бөмбөгийн лигийн тоглолтууд цуцлагдаж байгаа энэ үед мэргэжлийн тамирчид болон дасгалжуулагч нар өртөж эхэллээ. 

Одоогийн байдлаар спортын ертөнцөд коронавирусийн халдвар авсан хасгийн тод од Кевин дюрант болоод байна. Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны Брүклин Нец багийн тамирчдаас дөрвөн хүн шинжилгээгээр эерэг хариу гарсны нэг нь Кевин Дюрант бөгөөд одоогоор биеийн байдал нь сайн, ямар нэг шинж тэмдэг үзүүлж эхлээгүй байгаа гэж “The athetic” сэтгүүлд мэдээлжээ. 

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны эргэн тойронд ковид19 өвчнийг үүсгэгч сарс ков-2 вирусээр халдварласан анхны тоглогч нь Утахх жазз багийн төвийн тоглогч Рүди гоберт болсон бөгөөд уг тохиолдоос хойш лигийн үндсэн тоглолтыг тодорхойгүй хугацаагаар цуцлаад байгаа ч ирэх зургаадугаар сарын сүүлээр лигийн тоглолтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. 

Үндэсний сагсан бөмбөгийн холбоо нь бүх тоглолтоо цуцлах шийдвэр гаргасан нь бусад мэргэжлийн спортын холбооноос анхных байсан бөгөөд удалгүй NHL  улирлын тоглолтуудаа цуцалж, MLB хаврын бэлтгэл сургуулилтуудыг мөн цуцалж, улирлын нээлтээ дөрөвдүгээр сарын дунд хүртэл хойшлуулаад байгаа билээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 13 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 15 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 16 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 17 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 18 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 18 цагийн өмнө
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 19 цагийн өмнө
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 19 цагийн өмнө
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна 19 цагийн өмнө
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ 21 цагийн өмнө
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг Өчигдөр
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой Өчигдөр
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй Өчигдөр
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг Өчигдөр
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна Өчигдөр
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй Өчигдөр
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна Өчигдөр