Тусгай үүргийн онгоц шөнийн 01 цагт ирнэ, Ц.Элбэгдорж багтсангүй

Өнөрцэцэг
2020/03/18

Улаанбаатар-Стамбул чиглэлийн OM7161 дугаартай тусгай нислэг өнөөдөр /2020.03.18/ өглөө 06:46 цагт хөөрч, Стамбулд орон нутгийн цагаар өглөөний 10:22 цагт буухаар тооцож байна.

Тус нислэгээр 102 зорчигч, 4012 кг карго, 197.8 кг шуудан тээвэрлэж явсан бол Стамбул-Улаанбаатар чиглэлийн OM7262 дугаартай тусгай нислэг Стамбулаас орон нутгийн цагаар 11:40 цагт хөөрч, Улаанбаатарт 2020.03.19-ний 01:00 цагт буухаар төлөвлөж байна.

Тус нислэгээр 256 зорчигч, 9 тонн карго тээвэрлэн ирэх юм.  

 Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. Нэн шаардлагатай иргэд гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусийн тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна" хэмээн мэдэгдээд байсан. Тэгвэл тусгай үүргийн чиглэлд ниссэн дөрвөн онгоцоор Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирсэнгүй. 


Стамбулын нислэг ирснээр Монгол Улсын Засгийн Газар тусгай үүргийн онгоцыг дөрвөн удаа нисгэж дөрвөн улсаас иргэдээ авчирч дуусаад байна. Цаашдаа ахин нислэг үйлдэж иргэдээ нэмж авч ирэх асуудлыг УОК шийдэх ажээ.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Оюу толгойн ногдол ашгийг зарцуулах хуулийн төслөө Засгийн газар татан авлаа 14 цагийн өмнө
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шатахуун түгээх станцууд дараалал харгалзахгүй үйлчилнэ 16 цагийн өмнө
Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан хээрийг түймрийг бүрэн унтраалаа 17 цагийн өмнө
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна 18 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 19 цагийн өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 19 цагийн өмнө
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 20 цагийн өмнө
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 20 цагийн өмнө
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна 20 цагийн өмнө
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ 22 цагийн өмнө
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна Өчигдөр
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг Өчигдөр
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой Өчигдөр
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй Өчигдөр
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой Өчигдөр
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг Өчигдөр
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна Өчигдөр
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй Өчигдөр
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна Өчигдөр