Дахин нэг сүмээс 40 иргэн коронавирусийн халдвар авсан нь тодорхой болжээ

О.Шүрэнцэцэг
2020/03/18

Энэ сарын нэгэн болон наймны өдрүүдэд Гёнги муж Соннамд байрлах “Нигүүлслийн гол” хэмээх сүмийн цуглаанд оролцсон 40 иргэн коронавирусийн халдвар авсан байна. Иргэд ингэж олноороо коронавирусийн халдвар авах болсон шалтгааныг тодруулан тус сүмийн хяналтын камерыг шалгахад цуглаанд ирсэн итгэгчдийн ам руу савтай давстай ус цацаж байсан нь илэрсэн аж. Мөн давстай ус цацахдаа ямар  ч ариутгал хийлгүй нэг иргэнээс нөгөө иргэний ам дамжуулан цацсан байна. Уг цуглаанд 130 гаруй иргэн явдаг бөгөөд дээрх өдрүүдэд 100 гаруй итгэгч сүмд очжээ. Тиймээс цаашид коронавирусийн халдвар авсан иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа юм. Өмнө нь мөн Сөүл хотод байрлах нэгэн дуудлагын төвөөс мөн 124 иргэн коронавирусийн халдвар авсан тохиолдол гарч байсан билээ. Хэдийгээр БНСУ-д өвчний дэгдэлт багасаж байгаа ч иргэд олноороо цугласан газар очих ямар нэгэн цуглаан, уулзалт хийх нь эрсдэлийг нэмэгдүүлж байгааг анхааруулж байгаа юм. 

WWW.MGLRADIO.COM


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18