Гуравдугаар сарын 14-нд Баян-Өлгий аймгийн 21 настай эрэгтэй Казахстанаас орж ирэхдээ халуурсан учраас тусгаарлагдсан байна. Түүний сорьц өнөөдөр өглөө үүрээр Баян-Өлгий аймгаас ХӨСҮТ-д иржээ. Тус иргэний биеийн байдлын талаар Баян-Өлгий аймгаас тодруулахад 38 хүртэл халуурсан, урьдчилан байдлаар уушгины хатгалгаа гэдэг оноштойгоор эмчлүүлж байгаа гэв. Казахстан улсад 9 хүн коронавирусаар халдварлаж тус улс 4-р сарын 15-ныг хүртэл онцгой дэглэм тогтоосон байна.