Испанид онцгой байдал зарлажээ

О.Шүрэнцэцэг
2020/03/16

Испанийн Засгийн газар коронавирусын тархалт газар авч байгаагийн улмаас онцгой байдал зарласан тушаалыг баталсан байна. Энэ шийдвэрийн үр дагавар нь зайлшгүй чухал шаардлагатай тохиолдлоос бусад үед иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах аж.

 Ерөнхийлөгч Педро Санчес “Онцгой байдал зарласан энэ нөхцөлд хүмүүс зөвхөн хоол хүнс, эм, нэн хэрэгцээтэй эд зүйл худалдаж авахын тулд нийтийн тээврээр зорчиж болно” гэж телевизээр мэдэгдсэн байна. Хэдийгээр цагийн хязгаартай тогтоосон ч иргэд ажил дээрээ очиж болно. Мөн түүний хэлснээр Засгийн газрын гаргасан шийдвэрээр хүнд хэрэгцээтэй анхан шатны үйлчилгээг үзүүлэхгүй бүх худалдааны төвийг хаах талаар анхаарч хариуцаж байгаа аж. 

Харин 15 хоног ноцтой байдал зарласан шийдвэрийн дараа хөл хориог Испанийн парламентын доод танхимын зөвшөөрлөөр сунгаж болох гэнэ. Хөл хорио тогтоосноос гадна Испанийн Засгийн газар гол хүнсний хангамжийг хамгаалах арга хэмжээ авсан байна. Тухайлбал, шаардлагатай тохиолдолд нэн түрүүнд шаардлагатай бүтээгдэхүүнийг тээвэрлэх эрүүл ахуйг хангасан хонгилыг бий болгох юм байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18