Дональд Трампын шинжилгээний хариу сөрөг гарав

О.Шүрэнцэцэг
2020/03/15

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп короновирусын шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь сөрөг буюу халдвар аваагүй гэж гарсан талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришем мэдээлсэн байна.  Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гаригийн орой шинжилгээнд хамрагдаж байгаа талаараа мэдээлж байсан билээ. “Бразилийн төлөөлөгчидтэй  Мар-а-Лагод зоог барьснаас долоо хоногийн дараа Ерөнхийлөгчид ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илэрч байгаагүй” гэж Цагаан ордны хэвлэлийн мэдэгдэлд дурджээ.Ерөнхийлөгчийг шинжилгээ өгүүлэхэд хүргэсэн шалтгаан нь Бразилийн төлөөлөгчидтэй уулзсантай холбоотой байсан. Учир нь Бразилийн Ерөнхийлөгч Жаира Болсонаруг АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахад хамт  байсан төлөөлөгчдийн нэг нь арга хэмжээ болж өнгөрсний дараа шинэ төрлийн коронавирусын халдвар авсан нь тодорхой болсон юм.
CNN агентлагийн мэдээлснээр бямба гаригаас Цагаан ордон Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгч нартай уулзсан хүмүүсийн халууныг хэмжиж эхэлсэн байна. Түүнчлэн нэг сэтгүүлч 37,7 градусын халуунаасаа болж, короновирусын талаар хийсэн хэвлэлийн хуралд оролцож чадаагүй байна.  Зарим хэвлэлүүд Бразилийн Ерөнхийлөгчийг COVID-19-ийн халдвар авсан байж болзошгүй гэж мэдээлж байсан ч тэрээр эрүүл гэдгээ мэдэгдсэн байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 9 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18