Францад нэг хоногийн дотор 500 хүн Covid-19-өвджээ


Францад нэг хоногийн дотор бараг 500 хүн Covid-19 өвчний халдвар шинээр авч, нийт халдвартай хүний тоо 2,3 мянгад хүрсэн байна. Энэ өвчний улмаас нас барсан хүний тоо 48 болсон тухай Францын Эрүүл мэндийн сайд Оливье Веран мэдэгджээ. Тэрээр лхагва гарагт хэвлэлд зориулан мэдээлэл өгөхдөө “Өнөө оройны байдлаар халдвар авсан 2281 тохиолдолд бүртгэгдээд байга нь  өчигдрийнхөөс бараг 500-аар илүү байна. Эрчимт эмчилгээний тасагт 105 хүн хэвтэж байна гэжээ.

Мягмар гарагт Францад халдвар авсан хүний тоо 1784, нас барсан хүн 33 байсан юм.

Францад ойрын үед коронавирусийн тархалт оргил үедээ хүрнэ гэж тооцсон байгаа тул тэтгэвэртээ гарсан эмч нарыг буцаан ажилд авах талаар ярьж эхэлсэн байна. Францын эмч нарын үндэсний нэгдлийн тэргүүн Патрик Буэ “Бид таваас цөөн жилийн өмнө  тэтгэвэрт гарсан эмч болгон руу биечлэн утсаар ярина. Францад өнөөдөр тэтгэвэрт гараад таваас цөөн жил болсон 40 мянга гаруй эмч бий” гэжээ.

Байдал ийм ноцтой болж байгаатай холбогдуулан Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнөөдөр улс үндэстэндээ хандан үг хэлэхээр болсон гэж байна. Үүнээс өмнө Макрон нь мягмар гарагт үндэстэндээ хандан мэдэгдэл хийж, “Франц улс коронавирусийн тахлын эхэнд явж байна” гэж мэдэгдэж байсан юм. Харин одоо үг хэлэхдээ тахлын хамгийн дээд гуравдугаар шатанд хүрсэн тухай мэдэгдэх бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18