Сайдууд он дуустал бүх төрлийн шагнал, урамшууллаас татгалзлаа


Гэхдээ татгалзсан сайдууд нь Украйны Засгийн газрын гишүүд. Украйны Засгийн газрын тэргүүн Дэнис Шмыгаль сайдууд нь он дуустал бүх төрлийн нэмэгдэл, урамшуулал, шагнал цалин авахаас татгалзаж байгаа тухай хэвлэлийн бага хурал дээр албан ёсоор мэдэгджээ. Тэрээр “Энэ бол улс төрийн шийдвэр ч гэлээ тун чухал. Сайд нар он дуустал шагнал, урамшуулал авахаас татгалзлаа. Тэгээд улс төрийн албан тушаалыг дагалддаг шагнал, урамшуулал, нэмэгдэл цалинг бүтэн жилийн ажлын дүнгээр хэлэлцэн ярилцаж байж шийдэж байхаар боллоо” гэжээ.

Ингээд зогссонгүй сайд нарын танхимын гишүүдийн цалин нь Украйны дундаж цалингаас дээд тал нь тав дахин их байхаар тогтсон байна. Мөн хуулийн дагуу ажлын ачааллын нэмэгдэл цалин гэж авах ёстойг цалингийн 30 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж тогтожээ.

2019 оны сүүлээр Украйны дундаж цалингийн хэмжээ 12 мянга 264 гривен байсан. Нэг ам.долларын ханш 25,66 гривен гэхээр Украйны сайд нар үүнээс тав дахин өндөр цалин авах боломжтой бол хэдий хэмжээний цалин авахыг та тооцож үзээрэй.

Ийм шийдвэр зүгээр нэг гараагүй, Ерөнхий сайд нь улс төрийн шийдвэр гэж зүгээр нэг хэлсэнгүй. 2020 он гарсны дараахан Засгийн газрын зарим гишүүд өөрсдөдөө 100-200 мянган гривений шагнал, урамшуулал, нэмэгдэл, илүү цагийн цалин бичүүлж авсныг сэтгүүлчид ил болгож, эдийн засгийн хувьд тун хүнд байдалд байгаа украйнчуудын уур бухимдлыг маш ихээр хүргэсэн. Сарын 490 ам.долларын цалинтай улсад сайд нар нь зөвхөн шагнал цалин гэж сар болгон 7700 ам.доллар аваад байхаар сонгогчид нь яаж ч баярлах билээ.

Тухайлбал, ГХ-ийн сайд асан Вадим Пристайко өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өөртөө шагнал, эмчилигээний мөнгө, ар гэрийн гачигдал гэж 100 мянга гаруй гривен бичиж олгох тушаалд гарын үсэг зурсан бол, илүү цаг ба шагнал цалин мөнгө ади хэмжээний цалин бичиж авсан байна. Түүнчлэн Хууль зүйн сайд, Эдийн засгийн сайд, Нийгмийн халамжийн сайд нар нь мөн адил өөрсдөө өөрсдөдөө асар их шагнал цалин, илүү цагийн бичүүлж авсан байж.

Гэтэл эдийн засаг, санхүүгийн маш хүнд байдалд орсон гэдэг шалтгаанаар Украйны төсвийн ажилчдад өгөх ёстой цалингийн өр 3 тэрбум гривен давж гараад байгаа аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18