ДЭМБ-аас Covid-19-ийн тархалтыг цар тахал гэж ЗАРЛАЛАА


Лхагва гарагийн орой Женев хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейсус нь Covid-19 өвчний тархалтыг тахлын хэмжээнээс хальж цар тахал буюу пандеми болсон гэж үзэж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр “Covid-19 өвчнийг цар тахал гэж тодорхойлж болно гэсэн дүгнэлтэд хүрээд байна” гэжээ.

Үүнээс өмнө ДЭМБ нь энэ өвчнийг тахал буюу эпидеми гэж үзэж байсан юм. ДЭМБ-ын тэргүүн нь өвчний тархалт ба явцын төлөв бадал улам бүр даамжирч байгаад болон өвчнийг ялах талаар бодит алхам хийгдэхгүй байгаад сэтгэл зовниж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр Covid-19 өвчин дэлхийн 114 улсын 118 мянган хүнд халдварлаад байгааг сануулсан байна.

Урьд нь шинэ коронавирусийн тархалтыг ДЭМБ нь олон тооны голомт бүхий тахал гэж тодорхойлж байсан юм. Харин цар тахал буюу пандеми гэдэг нь грек хэлний бүх, бүгд  гэсэн утгатай pan ба хүн гэсэн утгатай demos гэсэн үгийн нийлбэр юм. Өөрөөр хэлбэл бүх хүнийг хамарсан гэсэн утгатай, дэлхийг хамарсан маш ноцтой гэсэн утгыг илэрхийлдэг. Иймд Тедрос Аданом Гебрейсус нь цар тахал гэсэн үгийг туйлын болгоомжтой, хэрэглэх ёстой гэж анхааруулсан байна. Тэрээр “Хэрэв энэ үгийг буруу ашиглавал айдас төрүүлж эсвэл түүнтэй хийх тэмцэлд ялагдал хүлээсэн гэдэгтэй эвлэрэхэд хүргэн зайлсхийж болох байсан зовлон, үхэлд хүргэнэ” гэжээ.

Иймд одоо өвчний тархалтыг цар тахлыг хэмжээнд хүрлээ гэж хүлээн зөвшөөрч байгаа нь ДЭМБ-ын зүгээс вирусийн аюулд өгөх үнэлт дүгнэлтэд юуг ч өөрчлөхгүй, үйл ажиллагааг нь өөрчлөхөд хүргэхгүй төдийгүй улс орнуудын өмнө халдварын эсрэг хийх тэмцлийн зорилтыг өөрчлөхгүй гэдгийг ДЭМБ-ын тэргүүн онцолсон байна. Улмаар энэ удаагийн өвчний тархалт нь коронавирусээр үүдсэн анхны цар тахал гэсэн байна. Нэгэнт цар тахлын хэмжээнд хүрсэн тул ойрын өдрүүд ба долоо хоногт халдварын хэмжээ, нас баралт ба бүртгэгдсэн орнуудын тоо өснө гэж хүлээж байгаагаа ДЭМБ-ын дарга мэдэгдсэн байна.

Цаашлаад улс орнууд коронавирустэй тэмцэх яаралтай бөгөөд эрс шийдэмгий арга хэмжээг үргэлжлүүлэн авах ёстой гэж уриалсан байна. Дэлхийн 81 орноос өвчний халдвар авсан тухай мэдээ ирээгүй, 57 улсад 10-аас цөөн тооны халдвар бүртгэгдсэн гэдгийг сануулжээ. Одоо улс орнууд вирусийн тархалтыг тогтоон барихад гол анхаарлаа хандуулах ёстой гэж Тедрос Аданом Гебрейсус  мэдэгдлээ. ДЭМБ нь өвчний тархалтыг зогсооход тулгуурласан өргөн хүрээтэй арга хэмжээгээ үргэлжлүүлэн авах болно гэв. Мөн эдийн засгийн ба нийгмийн хохирлыг багасгах ба хүний эрхийг дээдлэхийг эрүүл мэндийн хамгаалах ажилтай тэнцвэртэйгээр авах ёстой гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18