Токиогийн тоглолтыг хоёр жилээр хойшлуулж магадгүй


Коронавирусийн тархалтын улмаас Токиогийн Олимпыг 2020 онд явуулахаа зогсоохоор бол бүрэн цуцлахгүй харин хоёр жилээр хойшлуулахаар шийдэж магадгүй тухай “Wall Street Journal” бичсэн байна. Тус сонины Японы зохион байгуулах хорооны гишүүн Харуюки Такахшигаас уулзан тодруулга авсны дараа ийнхүү бичжээ. Такахаши “Тоглолтын бүрэн цуцална гэж бодохгүй, хойшлуулах шийдэр гаргах байх. Бүрэн цуцалбал ОУОХ хүнд байдалд орно” гэжээ. Мөн Тоглолтыг нэг жилээр хойшлуулах нь олон ээдрээ дагуулна гэдгийг онцолжээ. Учир нь, жилийн дараа зохион байгуулагдах спортын том арга хэмжээг урьдчилаад товлосон байгаа тул тэр үеэр Олимпын тоглолтыг зохион байгуулна гэдэг хэт их ачаалал үүсгэнэ гэжээ. Иймд Олимпын тоглолтыг хоёр жилээр хойшлуулах нь хамгийн тохиромжтой гэсэн байна.

Тэгээд ч энэ жилд коронавирусийн тархалтаас болоод олон орны удирдлагууд аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн байдалд орж, олон хүн цугласан бүх арга хэмжээг хориглоод байгаа. Ингэснээр Олимпын зэрэглэл тогтоох олон тэмцээнийг хойшлуулсан. Дээр нь Олимпын бамбар асаах ёслолыг хариуцдаг Грекийн Олимпын хорооноос энэ жил бамбар асаах ёслолыг үзэгчгүй явуулна гэж мэдэгдээд байгаа.

Гэхдээ Олон улсын Олимпын хороо нь долоодугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ны өдрүүдэд Зуны Олимпын тоглолтыг Токио хотноо амжилттай зохион байгуулах бодлоо өөрчлөөгүй гэж мэдэгдсээр байгаа. Хоёрдугаар сард тоглолтын зохион байгуулах хорооноос нөхцөл байдалд мониторинг хийх тусгай ажлын бага зохион байгуулж байгаа тухайгаа мэдэгдээд байсан юм.

Өвчний тархалтын талаар хамгийн арвин судалгаа явуулсан Хятадын эрдэмтэд Covid-19 өвчнийг наанадаж зургаадугаар сар хүртэл тархана гэж мэдэгдээд байгаа ч БНХАУ, Өмнөд Солонгос, Итали, Франц, Герман, АНУ зэрэг орнуудад коронавирусийн тархалт ямаршуу байдалтай болж өөрчлөгдөхийг бүгд анхааралтай ажиглаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ 1 цагийн өмнө
Нийслэлд өнөөдөр бороо орно 1 цагийн өмнө
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 22 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 23 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна Өчигдөр
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 2026/07/28
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 2026/07/28
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27