COVID-19-ийн коронавирус 149 янзын мутацид оржээ


Хятадын судлаачид шинэ коронавирус тархаж эхэлснээс хойш 149 янзын мутацид өөрчлөөгдсөн тухай мэдээлсэн байна. Ингэснээр L ба S гэж нэрлэгдсэн хоёр үндсэн дэд төрөлд хуваагдаад байна. L дэд төрөлд багтаж байгаа коронавирус нь хамгийн түгээмэл, нийт халдварын 70 хувьд нь тохиолддог. Харин S дэд төрөлд багтдаг мутацлагдсан коронавирус нь хавьгүй илүү аюултай бөгөөд нийт халдварын 30 хувийг эзэлж байна. Гэхдээ ингэж олон хэлбэр янзаар мутацлагдаж байгаа нь шинэ коронавирусийн эсрэг вакцин ба үр нөлөөтэй эм бүтээж боловсруулахад мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй гэж Хятадын Шинжлэх ухааны академийн нарийн бичгийн орлогч Жоу Ци мэдэгдсэн байна.

Гэхдээ мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй гэдэг нь огт нөлөөлөхгүй гэсэн үг биш юм. Сингапурын эрдэмтэд COVID-19-ийн мутацлагдсан коронавирусийн халдвар авсан зарим тохиолдолд уламжлал гэгддэг шинж тэмдгээс огт өөр шинж тэмдэг ажиглагдаж байгааг илрүүлсэн тухай “The Straits Times” сонин бичсэн байна.

Тодруулбал, COVID-19-оор өвдсөн өвчтөнд заримдаа Денге хумхаагийн шинж тэмдэг илэрч байж. Коронавирусээр өвдсөн хүний халуун нэмэгдэж, ядарч, бага зэргийн цэртэй ханиалгах үндсэн шинж илэрдэг атал онцгой тохиолдолд биеэр нь тууралт гарч, халуурдаг ч шинэ коронавирусийн үед ажиглагддаг бусад шинж тэмдэг огт илэрдэггүй байна. Ингээд зогсохгүй шинжилгээ хийхэд Денге хумхаагийн эерэг хариу үзүүлдэг байна. Иймд шинэ коронавирусийн шинжилгээг чанаржуулахад онцгой анхааралтай хандахыг эрдэмтэд уриалсан байна. Андуурч COVID-19-ийн эсрэг бус Денге хумаагийн эсрэг эмчилгээ хийх нь өвчтөнд өөрт нь төдийгүй эргэн тойрны хүмүүст аюултай гэдгийг анхааруулжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18