COVID-19 коронавирус агаарт 30 минут байж 4,5 м зай туулах чадвартай


Хятадын тахал судлаачид ийм дүгнэлт хийсэн тухай “South China Morning Post” сонин уламжилсан байна. Хунань мужийн эрдэмтэд шинэ коронавирусийн халдвар тархсан нэг тохиолдлыг нарийвчлан судлаад ийм дүгнэлт хийсэн аж. Тухайн үед халдвар авсан хүн хот хоорондын тээврийн автобусаар амны хаалтгүй аялах зуураа өөрөөс нь 4,5 м-ийн хол сууж байсан гэр бүлийн хос болон, автобусны бусад газар сууж явсан өөр хэдэн хүнд халдвар тараасан байж.

Мөн тухайн автобусыг хуучин зорчигчдоо буулгаснаас 30 минутын дараа залгаж суусан дараагийн рейсийн өөр нэг хүн халдвар авсан байна. Гэхдээ дэлхий даяар халдвар тархах үед сахих ёстой аюулгүй зайг 2 метр гэж мөрддөг.

Түүнчлэн халдвар авсан хүнийг найтаах, ханиах үеэр үсэрдэг шүлсний дусал доторх шинэ коронавирус нь нэлээд хэдэн өдрийн турш хадгалагдан үлддэг гэдгийг эрдэмтэд тогтоосон байна. Гаднах температур 37 °C үед коронавирус нь шил, төмөр, даавуу, цаас, хуванцар дээр гурван хоног хүртэл хадгалагддаг аж. Иймд олон нийтийн газар явахдаа амны хаалт зүүх, гараа тогтмол угаах нь зайлшгүй шаардлагатай зүйл гэдгийг эрдэмтэд давхар нотолжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18