Монголд COVID-19 –ийн анхны тохиолдол бүртгэгдсэн тухай интернэтээр мэдээлж байна


Оросын “RBC” сайт дээр Монголд гуравдугаар сарын 2-нд Москвагаар дамжин ирсэн Францын иргэнээс коронавирус илэрсэн тухай мэдээлсэн байна. Мөн франц хүний нэгдүгээр хавьтал Монголын хоёр иргэн өөрийгөө тусгаарлах тухай зөвлөмжийг зөрчин Дорноговь аймгаас гарч явсан тул тэр хоёрыг коронавирусийн хөл хориог зөрчсөн гэж хуулийн хариуцлага тооцохоор болсон гэж бичжээ.

Казахстаны  “Tengrinews.kz”  сайт нь Францын иргэн өөрийгөө тусгаарлах зөвлөмжийн үл тоон гадуур гарч явсан гэж бичсэн байна.

“CentralAsia” сайт дээр Монголд гуравдугаар сарын 2-нд ирсэн Францын иргэнээс коронавирус илэрсэн тухай мэдэгдээд Францад коронавирусийн халдвар авсан 30 гаруй хүн эрчимт эмчилгээ хийлгэж байгаа, Францын эх газар төдийгүй харьяат нутаг гэгддэг Гваделупа арал, Мартиник арал, Францын Гвиан арал дээр коронавирус илрээд байгааг онцолжээ. Мөн Францын Элчин сайдын яамнаас Монголын Засгийн газарт хандан халдвар авсан иргэнийхээ талаарх мэдээллийг ил болгохгүй байх хүсэл гаргасан гэжээ.

 “Reuters” агентлаг Монголд ажиллаж байгаа Францын иргэн коронавирусийн халдвар авсан тухай мэдээлсэн байна. Москвагаар дамжин Монголд ирсэн 57 гасьай франц хүний нэгдүгээр хавьтал 120 хүний жагсаалтыг Монголын тал тогтоосон гэж бичжээ.

Ташрамд сонирхуулахад Израйлын Засгийн газар гуравдугаар сарын 12-оос эхлээд орж ирж байгаа гадаадын бүх иргэд, заавал 14 хоног тусгаарлагдах ёстой гэсэн дүрэм баталсан байна. Шинэ дүрэм ёсоор гадаадын иргэн нь Израйлд орж ирсний дараа 2 долоо хоногийн турш өөрийгөө тусгаарлан амьдрах тусдаа орон сууцтай, тусгаарлахад шаардлагатай бүх л хэрэгслээр өөрийгөө хангаж чадна гэдгээ хил, гаалийнханд батлах ёстой юм байна. Ингэж баталж чадаагүй гадаадын иргэдийг хил давуулалгүйгээ шууд албан буцааж байхаар болжээ.

Израйлын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху:

-Энэ шийдвэрийг гаргаж бид бүтэн хоног илүү маргалдсан, тун амаргүй шийдвэр байлаа. Гэхдээ хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд ийм дүрэм батлах ёстой болсон бөгөөд бид эрүүл мэндийг юунаас ч илүү дээдэлдэг гэж мэдэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18