Афганистаны Засгийн газрын цэрэг баасан гарагаас дайралтад шилжинэ


Афганистаны Засгийн газрын мэдлийн цэрэг “Талибан” хөдөлгөөнийг төрийн объектууд руу хийж байгаа дайралтаа нэн даруй зогсоохгүй бол баасан гарагаас давшилтад шилжих тухайгаа албан ёсоор мэдэгджээ. Афганистаны Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэг Асадулла Халид нь “Reuters” агентлагт мэдээлэхдээ “Афганистаны зэвсэгт хүчин Ерөнхийлөгч Ашраф Ганийн өгсөн тушаал ба АНУ ба талибууд хоорондын энхийн гэрээний дагуу баасан гараг хүртэл хориглолтын горимд байна. Гэхдээ “Талибан” нь дайралтаа энэ хооронд зогсоогоогүй тохиолдолд манай цэрэг давшилтад орно” гэжээ.

АНУ нь хоёрдугаар сарын 29-нд Афганистаны “Талибан” хөдөлгөөнтэй энхийн гэрээ байгуулсан юм. Гэрээ ёсоор АНУ ба түүний холбоотнууд 14 сарын дотор Афганистанаас цэргээ гаргах баталгаа гаргаж өгсөн. Хариуд нь талибууд АНУ ба түүний холбоотнуудын эсрэг аюул учруулсан үйлдэл хийхэд Афганистаны газар нутгийг түшиц болгон ашиглахгүй байх үүрэг хүлээсэн. АНУ-ыг цэргээ гаргасны дараа үлдэх Афганы Засгийн газар ба талибуудын хооронд гал зогсоох тухай хэлэлцээ гуравдугаар сарын 10-нд эхлэх ёстой байсан. Үүний өмнө талуудыг итгэлцлийг нэмэгдүүлэх үүднээс Засгийн газар талибын талыг баримтлагч 5000 хүнийг олзноос суллаж, талибууд өөрийн олзонд байгаа 1000 орчим хүнийг суллах ёстой байв.

Гэвч “Талибан” хөдөлгөөний зэвсэгт дайчид АНУ-ын цэргийг бүрэн ялсан гэж мэдэгдээд, Афганистаны Засгийн газрын эсрэг бүрэн хэмжээний байлдааны ажиллагааг эхлүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Талибан хөдөлгөөн нь Афганистаны Засгийн газрыг зөвхөн Америкийн санхүүгийн болон цэргийн дэмжлэгийн ачаар дэнжгэнэж байдаг тоглоомын Засгийн газар гэж үздэгээ нуудаггүй.

Дээр нь Афганистаны Засгийн газарт Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой хагарал үүсэж, Ерөнхийлөгч ба дэд Ерөнхийлөгчийн талынхан тус бүртээ зэрэгцээ Засгийн газар байгуулж, мужуудад өөр өөрсдийн хүнийг амбан захирагчаар томилон захирагдахыг шаардаж, ойлгомжтой ээдрээтэй байдал ихээр үүсгээд байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18