Өмнөд Солонгост монгол эмэгтэйг хөнөөсөн этгээдийг баривчилжээ


Өмнөд Солонгосы “Туна Илбу” сонинд Монгол эмэгтэйн амь насанд хүрсэн солонгос хүнийг баривчилсан тухай мэдээлэл гарсан байна. Хохирогч Б нь 56 настай Монгол Улсын иргэн бөгөөд Өмнөд Солонгост бизнес эрхэлдэг байж. Түүний зээ дүү нь олон хоног эгчтэйгээ холбоо барьж чадахгүй байсан тул Сөүл хотын Тундэмүн цагдаагийн газарт “Эгчтэйгээ холбогдож чадахгүй байна. Олж өгөхөд тусална уу” гэсэн хүсэлт гаргасны дагуу мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулахад иргэн Б нас барсан байж. Б-ийн цогцсыг Гөнбук мужийн Гүми хотын будааны талбайд булсан байжээ. Энэ гэмт хэргийн сэжигтнээр БНСУ-ын иргэн, 59 настай А-г саатуулан шалгаад хэрэг үйлдсэн гэдгийг тогтоожээ.

А нь "Хэрэлдээд уурлахдаа хэргийг үйлдсэн" гэж мэдэгдсэн байна. Цагдаа нар хохирогч ба хэрэгтэн хоорондын SMS солилцоо, хяналтын камерын бичлэгээр А-г хэрэг үйлдсэн гэдгийг нотолжээ. А нь "Хамт хоолны газар ажиллуулъя гэхэд нь би татгалзсан. Гэтэл ойр ойрхон шалаад асуугаад байхаар нь уур хүрээд алсан" гэж мэдүүлжээ.

Өмнөд Солонгосын цагдаа нар “А нь нэгдүгээр сарын 29-нд Санжү хотын ойролцоох тосгонд машин дотроо Монгол Улсын иргэн Б -тэй муудалцсаны улмаас хоолойг нь хэрчиж амийг нь хохироосон. Мөн тэрээр Б-ийн цогцсыг тракторт ачин гэрээсээ 2.2 км-т байх Санжү хотын Жүндогдун хороонд байрлах тариалангийн талбайд булсан хэргийг үйлдсэн нь тогтоогдсон” гэж мэдэгдсэн байна.

Хохирогч ба хэрэгтэн нь хоёр жилийн өмнөөс нэгнээ танидаг болсон ч сүүлийн үед хөрөнгө оруулалт болон мөнгөний асуудлаас үүдэн маргалдах болсон нь яваандаа гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн гэж цагдаагийн газраас мэдээлжээ.

Эх сурвалж: http://www.newsis.com/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18