ОХУ-ын хувийг эзэлж авахын тулд газрын тосны үнийг унагажээ


Сүүлийн өдрүүдэд дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 1991 оноос хойш хямдарч байгаагүй хэмжээнд хүрч унасан явдал олон улсын шинжээчдийн анхаарлын төвд ороод байна. Гэхдээ газрын тосны үнэ ингэж огцом унасан явдал зүгээр нэг тохиолдол биш гэдгийг “The Wall Street Journal” мэдээлсэн байна. Тус сонин газрын тос олборлогчдын холбоо ОПЕК ба Саудын Аравийн Засгийн газрын төлөөний хүмүүстэй уулзсаны дараа ийм  тайлбар өгчээ.

Саудын Аравийн Засгийн газрын төлөөлөгч нь газрын тосны үнийг унагах замаар дэлхийн зах зээл дээрх Оросын эзэлж байсан хэсгийг өөрийн болгож авахыг чармайж байгаа тухайгаа тус сонинд мэдэгджээ. ОПЕК+ ОХУ нь гэсэн хүрээнд газрны тос олборлогчид олборлолтоо бууруулан, үнийг унахаас сэргийлэх, тогтоон барих талаар тохиролцох гэж оролдсон ч Оросын тал нь энэ удаад ОПЕК-той ийм тохиролцоо хийх нь Орост ашиггүй гэж үзсэн тул оролцохоос татгалзсан. Үүнээс хэдхэн хоногийн дараа 1 баррель газрын тосны үнэ 52 доллароос 45 доллар болж унасан. Гуравдугаар 9-нд газрын баррель газрын тосны үнэ 31,43 доллар хүртэл огцом унасан нь 1991 оноос хойш байгаагүй доогуур үзүүлэлт юм. Ингэж газрын тосны үнэ буурахтай зэрэгцэн Оросын рублийн ханш огцом унасан байна. Зарим эх сурвалжийн мэдээгээр оросууд баррель нефтийн үнэ 20 доллар хүртэл унахад бэлдэж эхэлсэн байна.

Батлагдаагүй мэдээгээр 1991 онд ЗХУ задрахад Саудын Арави газрын тосны үнийг одоогийнх шиг огцом унагасан явдал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Сауды Арави нь газрын тосны гол олборлогч тул тэндэх олборлолтын хэмжээ нь дэлхийн газрын тосны үнийг тодорхойлдог. Үүний АНУ чадварлагаар ашиглан шинэ зэвсэг, техник, хамтын худалдаа наймааны ашигтай нөхцөл санаа болгосны хариуд Саудын Аравийнхан өөрсдөдөө сөрөг нөлөө багатай байдлаар олборлолтоо удаан хугацаанд эрс нэмэгдүүлсэн. Газрын тосны үнээс асар их хамааралтай Зөвлөлт нь үнийн урт хугацааны уналтыг давж гарч чадалгүй задарч үгүй болсон гэлцдэг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18