Сирийн 4500 гаруй хөлсний цэрэг Ливид байлдаж байна


Туркийн эрх баригчид зэвсэг, сумаар хангаж, цалин хөлсөөр хангадаг Сирийн сөрөг хүчин гэгддэг хөлсний цэргүүдийг Ливи руу олон мянгаар нь явуулсан. Syrian Хүний эрхийн хянах Сирийн төв буюу SOHR-ийн мэргэжилтнүүд Ливид байлдаж байгаа Сирийн сөрөг хүчний хөлсний цэргийн тоог гаргаан байна. SOHR-ийн мэргэжилтнүүдийн тооцсоноор 4750 хөлсний сири цэрэг Ливид байлдаж, ахин1900 хүн байлдааны сургууль хийж байгаа юм байна.

Одоогоор Сирийн 117 хөлсний цэрэг Ливийн нислэл Триполийн төлөөх тулаанд амиа алдаад байгаа аж. Ливийн иргэний дайны нэг оролцогч Ливийн Үндэсний армийн удирдагч Халифа Хафтар нь Туркийн оруулж ирсэн хөлсний цэргүүдийг гаргавал байлдааны ажиллагааг зогсооход бэлэн байгаагаа мэдэгдсэн. Гэвч Турк нь өөрийн цэргийн мэргэжилтнүүд, тусгай хүчний цэрэг, нисэх онгоц зэргийг Сирийн хөлсний цэргүүдийн хамт ашиглаад Ливийн иргэний дайны өөр нэг оролцогч талыг дэмжиж, ялагдал хүлээхээс нь хамгаалах хэрэгтэй үзэж байгаа юм.

Турк нь Кипр арлын эргийг тойрсон далайн ёроолоос илэрсэн шатдаг хийг олборлох тусдаа гэрээг Ливийн Триполи дэх Засгийн газартай байгуулсан юм. Хэрэв Триполид байгаа Засгийн газар нь фельдмаршалл Хавтарын цэрэгт ялагдвал Турктай байгуулсан Кипр арлыг тойрсон шатдаг хийг олборлох гэрээ нь хүчингүй болох юм. Иймд Туркийн Засгийн газар нь асар их нөөцтэй орд газрыг олборлох эрхээ алдахгүйн тулд Триполи дэх Засгийн газрыг Сирийн хөлсний цэрэг, өөрийн тусгай хүчнээ явуулан дэмжлэг үзүүлж байгаа юм.

Турк шууд өөрийн цэргээ бөөнөөр оруулбал, олон жилийн турш байлдсан Хавтарын армийн туршлагатай дайчдын эсрэг тулаанд их хэмжээний хохирол амсаж, Эрдоганы рейтинг огцом унах эрсдэлтэй байгаа тул ийнхүү тэднээс дутахааргүй олон жил байлдсан Сирийн хөлсний цэргүүдийг идэвхтэй ашиглаж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18