Босфорын сувагтай зэрэгцээ хоолойг 10 тэрбум доллароор 3 жилийн дотор барина


Туркийн Ерөнхийлөг Рэжеп Тайип Эрдоган нь Хар тэнгисийг Гантиг тэнгисээр дамжуулан Газар дундын тэнгистэй холбодог Босфорын сувагтай зэрэгцүүлэн “Стамбул” гэж нэрлэгдэх бас нэг шинэ суваг барихаар болсон тухайгаа албан ёсоор мэдэгдсэнийг “Анадолу” агентлаг уламжилсан байна.

“Стамбул” сувгийг барих шийдвэр нь эргэлт буцалтгүй гэдгийг Эрдоган онцолсон байна. “Стамбул” суваг нь  50 км орчим урттай байх бөгөөд Босфорын сувагтай зэрэгцэн ухагдах юм байна. Жид 85 мянган усан онгоц дамжин гарах энэ сувгийг 10 тэрбум доллароор 3 жилийн дотор барих юм байна. Энэ нүсэр төсөл нь Турк улсын түүхэнд дэх дэд бүтцийн хамгийн том төсөл байх болно гэжээ.

“ Стамбул” хоолойд Монтрёгийн конвенц үйлчлэхгүй байх аж. Монтрёгийн конвенц ёсоор Босфорын хоолойгоор  Хар тэнгисийн бүс нутагт байршилтай ба Хар тэнгисийн бус орнуудын байлдааны усан онгоцыг дайран өнгөрч, Хар тэнгисийн усанд байрлах хугацааг хязгаарлаж өгсөн байдаг. Хар тэнгисийн бус улсын байлдааны усан онгоц Босфорын хоолойгоор дамжин Хар тэнгис рүү нэвтрэхийн тулд усан түрц нь 30 мянган тонноос ихгүй байх ёстой, нисэх онгоц тээгчийг Босфорын хоолойгоор дамжин Хар тэнгист орж ирэхийн хориглодог. Заагдсан 30 мяган тонн доторх усан түрцтэй байлдааны усан онгоц Босфорын хоолойгоор дамжин Хар тэнгист нэвтэрвэл дээд тал нь 21 хоногоос хэтрэхгүй хугацаанд байхыг зөвшөөрдөг.

Харин “Стамбул” сувагт Монтрёгийн конвенц үйлчлэхгүй гэдэг нь шинэ сувгаар дамжин НАТО-ийн гишүүн дурын улсын дурын усан түрцтэй байлдааны усан онгоц, түүний дотор нисэх онгоц тээгч аварга онгоцнууд Хар тэнгист нэвтэрч, хязгааргүй олон хоног байрлах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл бүс нутаг дах АНУ, НАТО-ийн байр суурь улам бэхжиж, ОХУ-ын суларна гэж мэргэжилтнүүд үзэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18