Тусгаар улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон элчин сайдыг солихыг шаардана


Чех улсын удирдлага БНХАУ-аас тус улсад элчин сайдыг солихыг шаардах гэж байгаа тухай Праг хотын “Aktuálně” сайт мэдээлсэн байна. 2020 оны нэгдүгээр сард Чех улсын Ерөнхийлөгчийн захиргаанд Хятадын элчин сайдын явуулсан захидал Чехийн удирдлагын дургүйцлийг маш ихээр хүргэсэн тул ийм шийдвэр гаргаж байгаа гэнэ.

Тус захидалд Чехийн парламентын дээд танхимын тэргүүлэгчийг Тайвань арал руу айлчлал хийхээс татгалзуулахын тулд дипломат протоколд байж боломгүй мэдэгдэл, үг хэллэг ашигласан гэж үзжээ. Тухайлбал, БНХАУ-н Элчин сайдын яамнаас парламентын дарга Тайвань аралд айлчилбал Хятадад бизнес эрхэлдэг Чехийн компаниуд болон даргад өөрт нь сөрөг үр дагавар гарна гэж анхааруулсан байж.

Энэ долоо хоногийн лхагва гарагт Чехийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын хоёр танхимын тэргүүлэгч нар улсынхаа гадаад бодлогыг хөгжүүлэх асуудлаар уулзаж ярилцах аж. Энэ уулзалтын үеэр БНХАУ-ын одоогийн Элчин сайдын нутаг буцаахыг шаардана гэж хүлээж байгаа юм байна. Чехний Ерөнхий сайд Андрей Бабиш энэ саналыг нь дэмжих бодолтой байгаа гэжээ. Ерөнхий сайд энэ талаар мэдэгдэхдээ “Энэ ноён элчин тун өвөрмөц гэж болохоор хүн. Тэрээр Сенатын даргыг Тайваньд айлчлах талаар байж боломгүй өнгө аястай захидал бичсэн байсан. Бид үүнд хариу өгөх ёстой” гэжээ.

Түүнчлэн Хятадын энэ элчин сайдтай хамтран ажилласан таагүй туршлага хуримтлагдсан тухайгаа мэдэгдээд дипломат төлөөлөгчийн газрыг тэргүүнийг солиулах санааг ойлгож байгаагаа хэлжээ. БНХАУ-аас Чех улсад суугаа элчин өнгөрсөн оны дундаас эхлэн Чехийн удирдлагыг “нэг Хятад” гэсэн зарчмыг зөрчиж байгаа талаар удаа дараалан мэдэгдэж эхэлсэн юм. Тухайлбал, Праг хотын одоогийн мэрийг Тайванд сурч, тус аралд айлчиллаа гэж хүчтэй шүүмжилж, “Нэг Хятад” гэсэн зарчмыг хөгжүүлэхгүй байна гэж шүүмжлэхэд Ерөнхий сайд нь өмөөрч “Бээжин ба Прагийн эдийн засгийн харилцаанд Хятады барааны эзлэх хувь л өсөөд байгаа болохоос Чех бараа бүтээгдэхүүн Хятадад тун муу борлуулалттай хэвээр байна” гэж мэдэгдэж байжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18