Грета Тунбергийг “цаг үеийн моод”, “хичээлээ хий” гэжээ


Улстөрчид, банк ба үйлдвэрийн эздийг дэлхийн цаг агаарын сүйтгэж залуу насыг нь хулгайлсан гэж дуулиан тарьж гарч ирсэн цаг агаарын өөрчлөлтийн эсрэг тууштай тэмцэгч Грета Тунберг Европын холбооны комиссын хуралдаанд оролцохоор урилгаар Брюссел хотноо ирсэн тухай “Euronews” мэдээлж байна.

Грета Тунберг хэдий сургуулийн сурагч, жаахан хүүхэд ч гэлээ олон нийтэд асар нөлөөтэй хүн тул Еврокомиссын удирдлагууд түүнийг хүлээн авч, уулзаж ярилцахад туйлын нухацтай хандсан гэж байна. Европы холбоо цаг агаарын өөрчлөлтийн талаарх шинэ хуулиа танилцуулах гэж байгаатай холбогдуулан түүнийг урьсан аж. Харин Грета Тунберг Европын холбооны энэ хуулийг хэт зөөлөн, үйлдвэрийн эздэд бууж өгсөн агуулгатай боллоо гэж зад шүүмжилжээ.

Тэрээр Twitter хуудсаараа Европын холбоо нь 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг саармагжуулж чадахгүй бол бууж өгсөн хэрэг болно гэж бичсэн. Ингэхдээ өөрийг нь дэмждэг хүмүүс энэ талаар яаралтай арга хэмжээ авах шаардлагатай тухай бичсэн захидлынхаа холбоосыг улстөрчдөд танилц гэж үлдээгээд байсан юм.

Гэвч Европарламентын гишүүд бүх зүйлсийг Гретагаас өөрөөс нь сонсохоор шийдсэн байна. Грета Хүрээлэн буй орчны хороонд үг хэлэхдээ Twitter-т бичсэнээ давтан ярьж, цаг агаарын сүйрэл ирэх боломжийн талаар хэн хийсэн нь мэдэгдэхгүй шинжлэх ухааны дүгнэлтээс иш татахаас хэтэрсэнгүй. Тэрээр “Цаг агаарын тухай та нарын хууль бол үг дуугүй бууж өгсөн хэрэг. Яагаад гэвэл байгаль дэлхий наймаалцдаггүй юм. Физиктэй тохиролцоонд хүрэх боломжгүй” гэжээ.

Ийм сургууль сонссон улстөрчид Грета Тунбергийг хүндлэн алга ташихаас хэтэрсэнгүй. Тэдний зарим нь Тунбергийн дэвшүүлсэн байгаль хамгаалах тухай поп үзэл санааг дэмжсэний ачаар Европын парламентад сонгогдсон тул хариуд нь элдэв зүйл ярихаас зайлсхийсэн гэдгийг “Euronews” сануулсан байна. Гэвч зарим нь Грета Тунбергт ахмад хүний ёсоор хатуу үг хэлжээ. Тэд Гретаг “цаг үеийн моода” төдий гээд “Сургуульдаа буцаж очоод, хэвийн амьдралаар амьдар. Хүүхэд нас чинь цаг агаар шиг үнэ цэнтэй тул цаашид ч энэ чигээрээ яваад байвал эргэл буцалтгүй алдана шүү” гэжээ.

Ийм хэдий ч Европ даяар олон  мянган охид хөвгүүд Гретаг дагахын тулд хичээлээ тасалж, лекцээ орхин явцгааж байна. Цаг агаарын өөрчлөлтийн эсрэг эрс шийдэмгий хууль батлахыг шаардсан ээлжит удаагийн жагсаал өнөөдөр Брюссель хотноо болох гэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18