Израйлыг Ливаны агаарын орон зайнаас Сири руу пуужин харвахаа зогсоохыг шаардав


Израйл нь Ливаны тусгаар тогтнолыг хүндэлж, цэргийн нисэх хүчнээ газар нутаг дээгүүр нь дураар нисгэхээ зогсоох хэрэгтэй гэсэн шаардлагыг Ливан дах НҮБ-ын түр цэргийн хүчний командлагч, генерал Стефан дель Кол мэдэгдсэн байна.

Тэрээр “Израйлын онгоцнууд Ливаны агаарын орон зай зөрчин орж байгаа нь хил дээр гал зогсоох дэглэмийг тогтоосон НҮБ-ын АЗ-ийн 1701 тогтоолыг зөрчиж байгаа хэрэг юм. Израйлын энэ мэт үйлдэл н Өмнөд Ливанд тогтвортой байдлыг бий болгох, түгшүүрийг арилгахад чиглэсэн бидний хүчин чармайлтыг үгүйсгэж байна. Иймд Израйл нь Ливаны тэнгэрт дэх бүх ажиллагаагаа нэн даруй зогсоох ёстой” гэжээ.

Израйлийн цэргийн нисэх хүчний онгоцнууд нь хариу галд өртөхгүй, агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингийн дайралтаас зайлсхийх гэсэн үндэслэлээр ямагт Ливаны агаарын хилийн зөрчин, Ливаны нутаг дээрээс Сирийн нисэх буудал, цэргийн объектуудад пуужингаар цохилт өгч байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд Сирийн Хомс ба Эль-Кунейтр мужуудад дэх цэргийн баазууд руу Ливаны тэнгэрээс 12-оос доошгүй пуужин харвасан байна.

Үүний өмнө мөн л Ливаны агаарын хилийг зөрчин Сирид газар дах гэж явсан иргэний агаарын тээврийн онгоцоор халхавч хийж пуужин харвасан байсан. Тухай үед Сирийн тал иргэний онгоцыг нэн даруй Оросын цэргийн бааз дээр газардуулаагүй бол хариу пуужин харвасан тохиолдолд Ливаны тэнгэрт байгаа Израйлын онгоцыг бус харин ойролцоо нисэж явсан иргэний онгоцыг онох эрсдэл их байсан аж. Мөн Израйлын байлдааны онгоц Ливаны тэнгэрээс пуужин харваж байгаа тул Сири хариу цохилт өгч чадахгүй байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18