Путин Эрдоган хоёр Сирийн Идлибийн асуудлаар тохиролцоонд хүрчээ


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Турк улсын Ерөнхийлөгч Рэжеп Тайип Эрдогантай хэлэлцээ хийсний дараагаар Сирийн Идлиб дэх хурцадмал байдлыг намжаах зохистой шийдэлд хүрсэн тухайгаа мэдэгджээ. Тэрээр “Бид Сирид болж байгаа үйл явдалд өгөх үнэлгээ дүгнэлт дээр Туркийн түншүүдтэйгээ тэр бүр санаа нийлэхгүй байсан ч хамгийн эгзэгтэй үед хоёр талын талын өндөр итгэлцлийн түвшинд тулгуурлан маргаантай асуудлаар ойлголцолд хүрэх нийтлэг зүйлсийг олж, зохистой шийдэлд хүрсээр ирсэн билээ. Энэ удаа ч тэгж чадлаа” гэсэн байна.

Туркийн Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээний үеэр Турк Орос хоёр нь Астанагийн тохиролцооны хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа харилцан бататгасан байна. Путин “Астанагийн хэлцээ цагтаа Сирийн зохицуулалтад нухацтай өөрчлөлт хийх түлхэж өгч байсан юм” гэсэн байна.

Орос ба Туркийн удирдагч нарын хувийн дотно харилцаа нь олон улсын асуудлыг шийдэх нэгдсэн шийдэл олох боломж олгосон гэдгийг Путин онцолсон байна. Тэрээр Туркийн Ерөнхийлөгчтэй гурав дах удаагаа уулзаж байгаагаа сануулсан байна.

Энэ удаагийн уулзалтын дүнгээр хоёр улс нь Сирийн энгийн номхон иргэдийн зовлон шаналлыг дуусгах ёстой гэж Путин мэдэгдэв.

Ийнхүү Турк, Орос хоёрын тохиролцоо ёсоор Идлибийн ойролцоо гал зогсоохоор болсон байна. Оросууд Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах ёсгүй, олон улсын алан хядлагатай хийх тэмцлээ сулруулж болохгүй гэсэн болзол тавьсан байна. Харин Туркийн тал нь курд үндэстний зэвсэгт бүлэглэлүүдийг Туркийн хил руу ойртуулахгүй байхыг шаардаж байгаа юм. 

АНУ-ын Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч нь Сирийн Идлибийн талаар Орос, Туркийг хоёрыг хийсэн тохиролцоог дэмжиж байгаагаа мэдэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18