Ленин, Сталинаас суралц гэж Путинд олон удаа хэлж байжээ


1953 оны энэ өдөр Зөвлөлт улсын удирдагч Иосиф Сталин хүнд өвчий улмаас нас барсан тухай мэдээг олон нийтэд зарласнаар хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн ээдрээтэй үе дуусгавар болсон. Зарим нь энэ хүнийг “их багш”, “амьд бурхан” гэж магтан сайшааж, тахин шүтэж байхад өөр зарим нь “цуст алуурчин”, “дарангуйлагч” гэж үзэн яддаг.

Иосиф Сталиныг нас барсан ойгоор түүний талыг баримтлагч, Оросын коммунист намын гишүүд голдуу 200 орчим хүн Москва хотын төвд цугларан жасгаж, Кремлийн хананы дэргэдэх их удирдагчийн шарилд цэцэг өргөсөн байна.

Зөвлөлт задрах унах үеэр болон түүний дараахан Сталиныг бүгд л үзэн ядаж, элдэв өнгөөр хэлж байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд Сталины өв, төрийн тэргүүний хувьд хийж бүтээсэн зүйлийг Оросын иргэдийн тэн хагас нь нааштайгаар үнэлж байгааг олон тооны асуулга харуулсан.

ОХУ-ын Коммунист намын Төв хорооны тэргүүлэгч Геннадий Зюганов:

“Ленин, Сталинын үеийг шүүмжлэх бус, Зөвлөлтийн эрийн үеийн дурсах болгондоо хараан зүхэхийн оронд  суралцах хэрэгтэй гэж би Путинд нэг бус удаа хэлж байсан. Түүхийн мянга гаруй жилийн хугацаанд Зөвлөлтийн эрийн үе бол хамгийн баатарлаг, хамгийн ухаалаг, хамгийн шударга бөгөөд үр дүнтэй үе байсан юм. Өнөөдөр манай улсын бүх иргэд энэ дүгнэлтийг бататгаж байна” гэжээ.

Гэвч бүх ард түмний аугаа удирдагчийн дүр нь Оросын түүхэн дэх хамгийн маргаан дагуулсан дүр хэвээр байна. Тухайлбал, Москвад зарим нь ингэж магтан сайшааж байхад Екатеринбург хотноо санаачилгат бүлгийнхэн Сталин нас барсан 67 жилийн ойг тэмдэглэн галт наадам хийж, манайхны ярьдгаар салют буудуулжээ. Тэдний бодлоор Сталины үхэл нь цуст хэлмэгдүүлэлтийн эрин дуусгавар болсны бэлэг тэмдэг тул ингэж баярын ёслолын буудлага хийх ёстой гэж үзжээ.

Гүржийн Гори дэх Сталины музейг коронавирусийн улмаас хаасан байна.

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18