Д.Бэхбаяр: Төр засгаас гаргасан шийдвэрийг илт зөрчсөн иргэдэд хариуцлага тооцно

О.Шүрэнцэцэг
2020/03/06

Сүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга дэд хурандаа Д.Бэхбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Коронавирусын улмаас Монгол Улс гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн  шилжсэн үүнтэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн хэмжээнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Дүүрэг хороодын хэмжээнд байгуулагдсан шуурхай дэд штабуудын үйл ажиллагааг тодотгож, Гамшгаас хамгаалах  алба, мэргэжлийн ангиудыг ажлын тусгай горимд шилжүүлэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн шуурхай штабууд 24 цагаар үүрэг гүйцэтгэн, цаг үеийн мэдээ мэдээллийг нэгтгэн алба, мэргэжлийн ангиудыг  нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ гэхээр ард иргэд нэлээд сандралд орох шиг боллоо?

-Иргэд төр засаг болоод мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмжийг хэрэгжүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмээ сахиад, элдэв худал цуурхалд автахгүй байхыг сануулах байна. Худал цуурхалд автаж гурил будаа нөөцлөх хэрэггүй. Дахин сануулахад төр, засгийн зүгээс шаардлагатай, боломжтой бүхий л арга хэмжээг авч байна. Харин иргэн үүргээ биелүүлж, мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагаж, сар шинийн баяраар  өргөн золголт  хийхгүй, өрх гэрийнхээ хүрээнд цагаан сараа тэмдэглэхийг хүсээд байгаа юм.

Короновирус анх зарлагдсанаас хойш 50 гаран хоног болж байна. Энэ хугацаанд хэдийгээр манай улсад бүртгэгдээгүй байгаа ч маш эрсдэл өндөртэй орны тоонд орж байгаа.

-Хэрэв төр засгаас тогтоосон хорио цээр зөрчсөн тохиолдолд яах вэ?

-Бүгд өөрсдийн аюулгүй байдлаа хариуцах ёстой. Энэ нь ганцхан төр засгийн ажил биш. Хувь хүний хариуцлага юм. Төр засгаас гаргасан шийдвэрийг илт зөрчсөн иргэдэд шууд хариуцлага тооцно. Нийслэл дүүргийн төрийн байгууллагын алба хаагчид хороо гудамжаар  явган эргүүлээр ажиллуулах шийдвэр гараад ажиллаж  байгаа бөгөөд эргүүлүүд нь иргэдэд амны хаалтаа зүүх, олон нийтийн газар нус, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засахгүй байхыг сануулж ажиллах үүрэгтэй. Шаардлагыг биелүүлээгүй иргэд, аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авах болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 16 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 18 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 19 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 20 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 21 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно 22 цагийн өмнө
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 2026/09/22