Малайзид нэг өдрийн дотор том даргын танил 14 хүн Covid-19-өөр өвджээ


Малайз саяхныг хүртэл 36 хүн Covid-19 халдвар авсан, дэгдэх эрсдэл харьцангуй гэж яригдаж байсан ч өчигдөр ганц өдрийн дотор 14 тохиолдол бүртгэгдэн халдвартай хүний тоо 50 хүрсэн байна.

Энэ 14 хүн Малайздаа томд орох үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг “UDA Holdings Bhd” компанийн ТУЗ-ын гишүүн, нэр нөлөөтэй баян хүнтэй уулзахдаа халдвар авсан байна. Малайзийн хэвлэлд “өвчтөн №26” гэж яригдаж байгаа энэ хүнийг нь Өмнөд Солонгост шашны хэнээтэн эмэгтэйтэй халдвар тараасантай адил үүрэг гүйцэтгэсэн гэвэл онц хэтрүүлэг болохгүй гэнэ. Учир нь, гуравдугаар сарын 2-нд Covid-19-ийн халдвартай гэж шинжилгээгээр батлагдсан 7 хүн мөн л энэ баян хүнтэй уулзан ТУЗ-ын хуралд гэх мэт арга хэмжээнд оролцсон байна. Малайзын эрүүл мэндийн газраас “өвчтөн №26”-ийн бүх тохиолдлуудыг тодруулахаар уйгагүй ажиллаад 215 хүнийг олж тогтоосон гэж байна. Эднээс 16 нь “өвчтөн №26”-тэй шууд хавьтал байсан ч бол өөр 5 хүн шууд хавьтал биш ч гэлээ “өвчтөн №26”-тай нэгдүгээр хавьталд орсон хүмүүстэй дотно харилцаатай байсан байна. Одоо “өвчтөн №26”-ийн хавьтал гэсэн 180 хүн шинжилгээний хариу хүлээн түгшиж суугаа юм байна.

Хилийн чанад руу хүссэн үедээ бизнес ангиллаар нисдэг хэмжээнд хүрээд, баяжсан, нэр нөлөөтэй болсон зарим хүн өөрсдийгөө Covid-19-ийн халдвар тусахгүй, туслаа ч “дарга коронавирус” руу утас цохиод авлига өгч хурдан эдгэрнэ гэсэн ташаа ойлголттой явдаг бололтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18