Грекийн хилчдийг Сири дүрвэгчдийг эсрэг зэвсэг хэрэглэсэн гэж буруутгажээ


Туркийн эрх баригчид олон мянган сири дүрвэгчдийг Европын холбоо руу нэвтрэх эрхийг нь өгсний дараа Турктэй хил залгаа Грекийн хилийн дагуу байдал тун хурцадмал байна. Туркийн Эдирне хотын захирагч нь “Грекийн цагдаа ба хилчид дүрвэгчдийн эсрэг хуванцар болон байлдааны сум ашиглан гал нээлээ. Үүний улмаас зургаан хүн шархдаж, нэг нь эмнэлэгт нас барлаа” гэж мэдэгдсэн тухай “Euronews” мэдээлж байна.

Дүрвэгчид өдөрт Грекийн хилийн давах гэж хэдэн зуун удаа оролдож, түүнийг нь Туркий цагдаа нар дэмжиж байгаа тухай бичлэгийг Грекийн эрх баригчид дэлгэжээ. Үүний хариуд Туркийн эрх баригчид сэтгүүлчдийг Эдирнегийн эмнэлэгт хүргэж, Грекийн хилчдэд буудуулсан гэх хүмүүстэй уулзуулжээ.

Үүний хариуд Грекийн Засгийн газрын төлөөлөгч Стелиос Петсас “Турк нь манай улсын эсрэг хуурамч мэдээлэл бэлдэн тарааж байна. Өнөөдөр манай үйлдлийн улмаас шархадсан гэж нэрлэсэн хүмүүсийн тухай ээлжит худал мэдээллийг тараалаа. Би үүнийг эрс шийдэмгий үгүйсгэж байна” гэжээ.

Европын холбооны удирдлага ба Туркийн эрх баригчид яаралтай хамтарсан арга хэмжээ аваагүй нөхцөлд Грекийн хил дээрх байдал хяналтаас гарч магадгүй байгаа тухай ажиглагчид анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18