Асадын армийг химийн зэвсэг хэрэглэсэн болгож харагдуулах гээд өөрсдөө хордожээ


Сирийн Идлибий орчим байдал ээдрээтэй хэвээр байна. Ерөнхийлөгч Асадын арми Оросын нисэх хүчний дэмжлэгтэйгээр газар нутгаа бүрэн чөлөөлөх гэж чармайж байна. Тэдний эсрэг талд Туркийн эрх баригчдын эвлэршгүй дайсан курдуудыг Туркийн хилд ойртуулахгүй тогтоон барьсны төлөө зэвсэг, сум, тагнуулын мэдээлэл авч байгаа сөрөг хүчнийхэн байлдаж байна. Сирийн сөрөг хүчнийхэн Асадын армийг янз бүрээр чадахдаа авьяастай. Жишээлбэл, тэд ялагдаад ирэхээрээ Сирийн арми химийн зэвсэг хэрэглэж, энгийн иргэдийг хордууллаа гэж бичлэг хийгээд, түүнийг нь АНУ, НАТО-ийн удирдлагууд уухайн тас зөвшөөрч, Асадын армийг бөмбөгдөж, пуужингаар харвадаг.

Гэтэл энэ удаад буюу гуравдугаар сарын 2-нд, шөнөө Идлиб хотын дотор химийн хорт бодис хийсэн сав дэлбэлэх гэж байгаад өөрсдөө хордсон тул хаяж зугтсан хэрэг гарсан тухай Сири дэх сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх төвөөс мэдээлжээ. Тус төвийн мэдээнд “Сирийн Засгийн газрын цэргийг урагшлахад саад болох, үргэлжлүүлэн химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутгахын тулд гуравдугаар сарын 2-ны шөнөөр 15 хүртэлх хүнтэй алан хядагчдын бүлэглэл химийн хордуулах бодис бүхий савыг тэслэх сумаар дэлбэлэх оролдлого хийсэн. Гэвч химийн хортой бодис ажиллах дадал, туршлага үгүй тул алан хядагчид нэг савны бүрэн бүтэн байдлыг алдагдуулан, хортой бодисоос хүчтэй хордлого авч хэргийн газраас зугтсан тул Сөргөлдөгч талуудыг эвлэрүүлэх төвийн ажилтнууд хөдөлшгүй нотлох баримт олж авсан” гэжээ.

Үүнээс гадна Туркийн удирдлагууд өөрийн нутаг дээрх сири дүрвэгчдийг Европын холбоо руу чөлөөтэй нэвтрүүлж эхэлсэн. Үүнийг дагаад өмнөх жилүүдэд Сирийн бараг гурван сая дүрвэгчийг хүлээн аваад байсан Европын орнууд байдал ахин хурцдахаас болгоомжлон, Идлибийн орчим давшилт хийхээ зогсоохыг Асадаас шаардаж, Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах тухай ярих болсон.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 6 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 8 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 10 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 10 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18